Интернэтээс будаа идэж болно

Ер нь оюутны амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхөд ч хэцүү юм. Дэлхийн аль ч улсын ямар ч сургуулийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг интернэтийн kulichki.com сайтаас авч болох бөгөөд цагаан толгойн үсгийн дарааллаар хайж байгаа сургуулийнхаа тухай мэдээллийг хүссэн хэл дээрээ авч болно. Нэгэнт сонголтоо хийсэн бол элсэлтийн шалгалтад нь ямар тест, ирдгийг ч сайн ухвал олоход хэцүү биш. Тэр бүү хэл залхуу оюутнуудад зориулсан shpargalka.narod.ru гэсэн тусгай сайт бий. Энэ сайтаас хамгийн сүүлд гарсан шпиний тухай болон уламжлалт аргуудыг заасан 170 гаруй заавартай танилцаж болно. Улирлын шалгалт дөхөөд ирэхээр эл сайтын эрэлт хэрэгцээ өндөрсдөг.

Гэхдээ будаа идэх шалгалтад бэлтгэх хоёр нь дүндээ дүн бөгөөд өөртөө итгэлгүй оюутнууд хуулан бичихийг илүүд үздэг аж. Ямар ч байсан шпи хэрэглэдэггүй оюутныт олох өдрийн од шиг тул ийм сайт нээхэд хүргэсэн бололтой. Интернэтээс хүссэн зүйлээ олж болдгийн нэг нотолгоо нь энэ сайт юм. Харин одоо будаа идэхээс ашигтай зарим нэг сайтыг танилцуулъя. school.holni.ru-Сургуулийн ертөнц. Математикийн зарим бодлогууд, зохион бичлэг, эссе хэрхэн бичих зэрэг зөвлөмжтэй. kulichki.com-дунд сургуулийн боловсрол эзэмшсэн. Цаашид суралцахыг хүссэн хүн бүхэнд зориулсан сайт. Шилдэг сургуулиудын рейтинг ч энд бий. edunews.ru-хүссэн их дээд сургуулиа хэрхэн сонгох зөвлөмж болон дэлгэрэнгүй лавлах. naүobraz.tsu.ru-сургуультай хэрхэн гэрээ байгуулах, хөнгөлөлт яаж эдлэх, орчин үеийн эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжил, зах зээл дэх эрэлттэй мэргэжлийн тухай баялаг мэдээлэлтэй. matematika.agaүa.ru-Москвагийн их сургуулийн элсэлтийн шалгалтанд ирж байсан 2000 бодлого, хариутайгаа.

(Өнөөдрийн монгол 59/480)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button