Татварын орлог өслөө гэв үү?

Татварын хувийг бууруулчихвал төсвийн орлого багасна, юугаар түүнийг нөхөх вэ, төсвийнхний цалинг яах вэ? Энэ бол жил хүрэхгүй өмнө албан тушаалтнуудын амнаас гарч байсан үг. Өнөөдөр байдал ямар байна вэ?

Татварын багц хуулийн шинэчлэлийн дагуу энэ жилийн нэгдүгээр сарын 1-нээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бараг нэг шатлал болж /татварт ногдох жи¬лийн орлого гурван тэрбум хүртэл бол 10 хувь, харин үүнээс давсан орлогын дүнд 25 хувь. Гэхдээ энэ нь аж ахуйн нэгжүүдийн тун бага хэсэгт тусах учир татварын нэг шатлалд дөхөж буй шинэчлэл гэж эдийн засагчид тайлбарласан/, хүн амын орлогын албан татвар, Нэмүү өртгийн албан татвар /НӨАТ/ таван хувиар буурч 10 болсон. Ингэснээр төсөвт орох ёстой татварын орлого буурсан уу, үгүй юу гэдгийг харцгаая.

Үндэсний статистикийн газрын албан мэдээ

2007 оны нэгдүгээр cap

Татварын нийт орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 71,8 хувь

Нэмэгдсэн өртгийн албан татвар 41,1 хувь

Онцгой албан 9,3 хувь тустусөссөн

2007 оны хоёрдугаар сарын байдлаар Татварын нийт орлого 24,3 хувь

Нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 3.0 хувь

Онцгой албан татварын орлого 13,4

Дүн мэдээгээр бол татварын орлого өсчээ. Бүр 40 гаруй хувиар шүү. Үүнийг эдийн засагчид татва¬рын хувийг багасган тэгшитгэснээр Flat tax-ийн системийн үр дүн гарч эхлэх нь ээ гэж харж байгаа аж. Татварын хувь хэмжээ их ч биш бага ч биш хэдий чинээ оновчтой байна төдийчинээ татвараас бултан зайлах нь багасч орлого харин ч хамгийн боломжит хэмжээгээр ихэснэ гэсэн Flat tax-ын алтан зарчим ёсоор. Их татвартай бол орлого их ормоор мэт боловч бултан зайлехийх нь ихэсч харин ч орлогод орох ёстой мөнгө далд луйврын зам руу шилждэг. Харин хэт бага байх нь мөн л боломжийн оолого олох аргагүй нь нэгэнт амьдрал дээр батлагдсан. Монголчуудын хувьд татварын хувийг багасган тэнцүүлснээр орлого багасах болов уу харин…

гэсэн хүлээлт бий болоод байгаа. Энэ удаагийн статистик мэдээгээр хувь буурсан ч татварын орлого багасахгүй байх боломж бий гэсэн найдлагыг төрүүлэхээр байгаа биз.

Иргэд, аж ахуйн нэгжийнхэн ч боломжийн хэмжээний татварыг цааргалалгүй төлж, татварын байгууллагынхан маань ч чамгүй сайн ажилласан юм болов уу гэмээр. Харин татварын албанынхан энэ талаар дүгнэлт өгөхед арай эртдэнэ гэсэн байр суурь илэрхийлж байна. Оны эхний дүн мэдээнд урьд оны үлдэгдэл орж ирдэг учир шинэ хуулийн үр дүн гэж үзэх аргагүй гэж тайлбарлаж байгаа юм. Тэгэхээр оны эхний сарын өсөлтийг ийнхүү тайлбарлаж болохоор. Хоёрдугаар сарын хувьд өмнөх оныхтой харьцуулахад өсөлттэй ч нэгдүгээр сарынхаас бол хэд дахин буурч. Мэргэжилтнүүд татварын орлогоор бус, ногдуулсан төлсөн байдлаар нь авч үзэх нь зүйтэй гэж зөвлөж байна. Тэгэхээр ирэх cap, улирлын татварын орлогын байдлыг харах л хэрэгтэй болох нь. Бас ч гэж өм цөм буурахгүй ч юм бил үү? Ер нь бол одоогийн баидлаар орлого бас ч гэж буураагүй л байгаа биз дээ.

Ардын эрх сонин 60 /592/

А.Туяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button