Дарханчууд газраа өмчилж авахгүй байна

Дархан-Уул аймгийн газрын алба, микро хорооллын есөн давхар орон сууцны нэг давхарт байрладаг. Төв хаалгаар ороход зэрэгцээ хоёр хаалга байх. Хоёуланд нь нотариатын газар байх бөгөөд хүлээлгийн танхим нэг ч сандал ширээ үгүй.

Байцаагч нарыг хүлээх хүмүүс ханан дээр цаас тавин бичиж, хөгшид жижүүрээс хөлөө амрааж суух сандал асууж харагдана.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар авах гэж хүсэлт гаргасан иргэдийн өргөдөл холбогдох материалуудыг хүлээн авч сарын дотор шийдвэрлэдэг нь арай дэндүү удаан байна гэж тэнд байгаа хүмүүс үглэж байлаа

2006 онд газрын албанд хандаж 7600 гаруй иргэн өргөдөл өгчээ. Үүний 3300 орчим иргэнд одоо эзэмшиж, ашиглаж байгаа 4319 га хашааны газрыг, 2667 иргэнд 609 га газрыг Засаг даргын шийдвэрээр 1660 иргэнд 177 га газрыг шинээр олгожээ.

2006 онд газар олгосон байдал, 2004 оныхоос 79 хувиар буурчээ. Энэ буурсан шалтгааныг газрын албаны дарга Ж.Мөнхбат тайлбарлахдаа иргэд бичиг баримтын зөрчилтэй, бүрдүүлэлт дутуу, зөвшөөрөлгүй газар дураараа буусан, газар эзэмших, ашиглах эрх нь үүсээгүй, гэрээ, гэрчилгээгүй ши¬нээр суурьших газар дэд бүтэц хөгжөөгүй, кадастрын зураглал бүрэн хийгдээгүй. Газрын хуулийн талаарх мэдлэг боловсрол муу байгаатай холбоотой гэлээ.

Өөрийгөө Г.Дорждэрэм гэж танилцуулсан нэгэн өндөр настан Өвөө нь газраа өмчилж авах гэж 10 гаруй хоног явж байна. Газрын албаныхан хүнд сурталтай хүмүүс байх юм. Арай дэндүү, ажлын таван өдрийн зөвхөн даваа, лхагва гаригт л ажиллана.

Машинаар авч очиж хэмжилт хийлгээд буцааж хүргэж өгөхгүй бол газрын байцаагч нар нь очиж чадахгүй гээд явж өгөхгүй, хөдлөхгүй.

Төр нь ард олондоо үйлчилгээ үзүүлэх ёстой юм уу? Ард олон төр засагтаа хүнд сурталтай ноёд түшмэдэд

үйлчлэх ёстой юм уу? Завгүй байна, маргааш ир дараа очъё, машинтай ир гээд мэн ч их явуулж чирэгдүүлдэг хэмээн шогширч суухтай таарлаа.

Харин газрын байцаагч Ц.Хүрэлбаатар тэс өөрөөр тайлбар хийсэн юм.

-Бид ачаалал ихтэй ажилладаг. Хүмүүс газрын төлбөр, кадастрын мөнгөө төлөх дургүй, улсаас үнэ төлбөргүй газар олгоно гэсэн хуультай байхад, та нар яагаад гуйвуулж мөнгө төгрөг нэхэж байдаг юм гээд урдаас аашилж загнаад хэцүүхэн л байдаг гэж тэрбээр өөрсдийгөө өмгөөлөв

Газрын төлбөрийн тухай 1997 оны 04 сарын 24-ний өдөр батлагдсан хуулинд хот аймаг сум бүрт мөрдөх газрын төлбөрийн хэмжээг ИТХ-ын тогтоолоор батлан мөрдөхийг заажээ. Дархан-Уул айм¬гийн Дархан суманд 1м кв газар нь 30-90 төгрөгний дээд, доод хязгаар бүхий итгэлцүүр хэрэглэж 25 газар ашиглалтын хувиарлалт, таван бүсчлэлийг тооцон газрын төлбөрийг хураан авч байсан

Дархан сумын газрын төлбө¬рийн гүйцэтгэлийг онуудаар дүгнэн үзэхэд

1.1998 онд 32 сая төгрөг

2.1999 онд 33 сая төгрөг

3.2000 онд 36 сая төгрөг

4.2001 онд 60 сая төгрөг

5.2005 онд 38 сая төгрөг

6.2006 онд 122 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Энэ бүхнээс харахад иргэд маань газрын төлбөрөө сайн төлдөг нь тодорхой.

Тэгвэл яагаад газраа өмчилж авах нь жилээс жилд буураад байна вэ?

Газрын албаны түшмэдийн хүнд суртал , хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй бичиг баримт шаарддаг байдал.

Газрын татвар, кадастрын, наториатын гэрчилгээний, бичиг баримт, өргөдлийн мөнгө, газрын байцаагчийг зөөх таксийний хөлө гээд өрхийн орлого бага хүмүүс, тэтгэврийн хөгшидөд хүндээр тусдаг учраас тэр бүр газраа өмчилж авахаар хөөцөлддөггүй гэж тус аймгийн III багийн иргэн Т. Зундуй бухимдангуй ярилаа. Эцэст нь Төр засгийн эрхэмүүд минь газар өмчлүүлэх хуулиа эргэн нэг харах шаардлага байгаа юм биш үү гэж Дарханчууд дамжуулсныг уламжилъя.

Ардын эрх сонин 60 592/

Н. Отгонбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button