Хакухо удахгүй аав болох нь

Их аварга Д.Дагвадоржтой Хару башёд түрүүлэхийн төлөө хариуцлагатай барилдаан хийж ялалт байгуулсан озэки Хакухо өчигдөр өглөө Осака хотод байрлах Мия¬гино дэвжээндээ хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хоёр дахиа түрүүлж олны анхаарлыг зүй ёсоор татаад байсан Хакухо тэмцээний сүүлчийн өдөр энэ амжилтаа эхнэртээ зориулж байгаагаа хэлснээр түүний хувийн амьдралдаа хийж буй өөрчлөлт бүр илүү олны анхаарэлд өртсөн. Энэ бүхэнд Хакухо өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр товч бөгөөд тодорхой хариулт өгчээ. Тэрээр хурлын үеэр Өнгөрсөн оны нацу башёд түрүүлэхэд ёкозуна Асашёорюү Д.Дагвадорж тэмцээнийг өнжсөн байсан. Харин энэ удаа аваргыг давж түрүүллээ. Тиймээс энэ амжилт миний анх удаа түрүүлж байснаас огт өөр асуудал юм хэмээн тайлбарлажээ. Мөн сэтгүүлчдийн сонирхсон ёкозуна цолны болзол хангах дараагийн сарын барилдааны талаарх асуултад Цаашдаа ёкозуна цолны төлөө улам хичээж барилдах болно.

Сэтгэлзүйн элдэв дарамт байгаа ч бэлтгэл сургуулилтаа хичээнгүйлэн хийж, амжилтаа ахиулахын төлөө чармайх болно хэмээн хариулсан байна. Харин олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй өөрийн сүйт бүсгүйн талаар ярихдаа түүний эхнэр болох Вада Саёоки тун удахгүй буюу ирэх тавдугаар сард анхныхаа хүүхдийг төрүүлэх гэж байгаа шинэ мэдээллийг дуулгажээ.

Хакухо өөрийн эхнэр болох гэж буй Вада Саёоки хэмээх япон бүсгүйтэй хоёр жилийн өмнө Асашёорюүгийн нэгэн хүлээн авалтан дээр танилцсан бөгөөд тэд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр гэрлэлтээ бүртгүүлхээ.

Тэд одоогоор хамт амьдарч байгаа гэнэ. Хакухогийн зүрх сэтгэлийг татсан Вада Саёоки гэгч бүсгүй түүнтэй адил 22 настай ба Японы нэгэн нэр нөлөө бүхий бизнесмений охин ажээ.

Хакухо өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын төгсгөлд Хайртай бүсгүй болон удахгүй мэндпэх хүүхдийнхээ төлөө улам хичээн барилдах болно хэмээн амласан гэнэ.

Ардын эрх сонин 60 /592/

Б.Бадмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button