Танай уран бүтээлчид намайг маш сайн ойлгож байгаа

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Театрын өдөрт зориулан хилийн чанадаас хэд хэдэн зочин урьсны нэг нь Францын удирдаач Роберт Рессикауд юм. Кармендуурийг удирдан Монголын тайзнаа амилуулсан Францын нэрт удирдаачтай цөөн үг солилоо.

-Та өмнө нь. манай улсад ирж байсан уу. Анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу ?

-Би танай сайхан оронд гурав дахь удаагаа ирж байна. Ирэх болгондоо маш их таатай байдаг. Өнгөрсөн жилийн тавдугаар сард энэ театрын тайзнаа концерт тоглож байсан. Харин энэ удаа өер төлөвлөгөөтэй байгаа. Бид симпони оркестор, дуучидтай ажиллаж байна.

-Та энэ удаа ямар бүрэлдэхүүнтэй ирсэн бэ?

-Энэ жил найз Флипп Курттайгаа ирсэн.Бид хоёр Монголын язгуур урлаг, дундад зууны жүжгийн талаар багш, оюутнуудтай хамтран ажилладаг. Бид Монголын үндэсний хөгжим тоглох дуртай. Энэ удаа би Кармен дуурийг удирдан тоглууллаа. Харин Флипп Францын хөгжим тоглоно.

-Дуурийг удирдан тоглууллаа. Сэтгэлд тань хүрсэн тоглолт болж чадав уу?

-Би Кармен-ыг маш олон удаа хоор, солист симпони оркестортой нь удирдаж байсан. Энэ удаа ч гэсэн маш сайхан тоглолт болсон гэж бодож байна. Энэ дуурь хоёр цаг гаруй үргэлжилдэг маш урт зохиол л доо.

-Өмнө нь өөр улсад айлчлан тоглож байсан талаараа сонирхуулаач?

-Би Узбекстан, ОХУ, Франц улсад тоглож байсан. Орост бол бүр олон очиж байсан. Удирдаачийн ажлыг 21 настайгаасаа л одоог хүртэл хийж байна. Одоогоор найз Флипптэйгээ дундад зууны хөгжмүүдийг судалж тоглуулах ажлыг хийж байгаа.

-Та манай жүжигчдийн ур чадварын талаар ямар бодолтой байна вэ?

-Бүх оркестор, хоор, солистууд нь маш өндөр төвшний мэргэжлийн хүмүүс байна. Гол нь маш сэтгэлээсээ намайг ойлгож тоглодогт нь баярладаг.

-Танд баярлалаа.

Ардын эрх сонин 60 /592/

Б.Батчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button