Н.Батбаяр Малчин ардын хувь заяа Б.Эрдэнэбатын сайдын суудлаас хямдхан юм байна

-МАХН Үндсэн хууль зөрчсөн ТЭХ-ний сайдыг авч үлдвэл Засгийн газарт нь хариуцлага тооцно гэж мздэгдэж байсан удаатай. Тэгтэл Б.Эрдэнэбат сайдынхаа суудалд үлдчихлээ. АН-ын зөвлөл дараагийн алхмаа хийхээр төлөвлөсөн үү?

-Бидний байр суурь тодорхой байгаа. Эрдэнэбат сайд огцрох ёстой байсан юм. М.Энхболдын өөрийнхөө Засгийн газрыг авч үлдэхийн тулд энэ алхмыг хийлээ. Эндээс харахад малчин ардын хувь заяа Эрдэнэбатын сайдын суудлаас хямдхан юм байна. Ард түмэн ч өөрсдөө дүгнэлтээ хийх байх.

-Эрдэнэбат сайд, үе үеийн Засгийн газарт төсөв шилжүүлэх явдал байж л байсан гэж хэлсэн. Таныг сайд байх үед төсөв шилжүүлэх тохиолдол гарсан уу?

-2007 оны төсөв батлахад Барилга, байгууламжийн объектыг анх удаа УИХ баталсан. Өмнө нь жагсаалтыг Засгийн газар баталдаг байсан болохоор эрх зүйн орчин нь өөрчлөгдсөн юм. Тиймээс хэн нь үнэн хэлээд байгааг сэтгүүлчид та бүхэн архив шүүж үзээд ард түмэнд хүргэх ёстой.

-Сүүлийн үед ардчилсан намынхан жижигхэн асуудлыг улстөржүүлээд байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа?

-Тийм ээ, тэгэхдээ 100.000 нарны гэрлийн төслийг хэрэгжүүлээгүй нь жижигхэн асуудал мөн үү. Аливаа асуудлын цаана хэдэн хүний эрх ашиг хөндөгдөж байгааг тооцон үзээд том, жижиг гэж ярих ёстой. Тухайлбал, ХЗХ-ны хохирогчдын асуудал нэг хүнийг биш, олон зуун хүнийг хамарсан. Тиймээс энэ том асуудал.

-УИХ-аар ХЗХ-ны ажлын хэсгийн дүгнэлтүүдийг сонсгосон. Таны хувьд энэ нь хэр үр дүнтэй санагдсан бэ?

-Танин мэдэхүйн доголтой л юм билээ.

-Тэгэхдээ тэр дүгнэлтээс тодорхой үр дүн харагдсан уу?

-УИХ дээр тодорхой асуудал оруулаад ярилцвал үр дүн нь харагдана. Ерөнхий хэлэлцүүлэг гэвэл, хүмүүст мэдээлэл өгч, байр сууриа

илэрхийлэх боломж олгож, шийдвэр гаргахад л тусална.

-Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсны дараа хохиоргчид гарахдаа эд нар асуудлыг өөрсдөөсөө холдуулж, дэмий зүйл ярьж байна. Тиймээс

тэмцлийн өөр замыг сонгохоос аргагүй боллоо гэж байсан?

-ХЗХ-ны асуудал дэндүү сунжирч байна. Үүссэн асуудал бүхнийг шийдэх ёстой. Тэгэхдээ зөв үү, эсвэл буруу шийдэх үү гэдэг нь өөр асуудал.

Аливаа шийдвэр нэгэнд нь таалагдаж байхад нөгөөд нь таалагдахгүй байж болно. Энэ бол хорвоогийн жам. Мэдээж ард иргэд хохирсон тохиолдолд төр тодорхой хэмжээгээр үүрэг хүлээх субъектын хувьд оролцох ёстой. Энэ хоёр хүний асуудал гээд хаячихаж болохгүй л гэж би боддог юм. Өнөөдөр манай улсын шүүх тогтолцоо, хуульд буруу зүйл их байна гэж.

-Тухайлбал?

-Эрүүгийн хууль. Бүх асуудал шүүх дээр очоод шийдэгдэнэ гэж төр засаг ч, хүмүүс ч хэлдэг. Гэтэл шүүхийн шийдвэр гарахад гэм буруутай этгээдүүд ялаа аваад явдаг, хохирогчид хохиролтойгоо л үлддэг. Угтаа бол, эхлээд хохирогчдын хохирлыг барагдуулаад дараа нь гэмт этгээдүүд ялаа авах ёстой. Гэтэл манайд үйлчилж байгаа тогтолцоо буруу. Өөрөөр хэлбэл авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамта гэдэг л болоод байна. Уг нь энэ чинь эсрэгээрээ байж эрх зүйн орчин нь бүрдэх ёстой шүү дээ.

-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэх гээд байна уу?

-Дээр энэ талаар ярьсан. Тэгтэл эрүү, иргэкий хэрэг тусдаа. Үүнийг зэрэг хэлэлцэж болохгүй. Монгол улс жишиг биш бичмэл хуультай гэж Алтанхуяг прокурор хэлж байсан. Би хуульч биш. Тэгэхдээ миний бодож байгаагаар хууль хүмүүсийн эрх ашигт нийцэж гарах ёстой. Айлд хулгай ороход цагдаад бүртгүүлээд л өнгөрдгөөс биш хохирлоо бүрэн барагдуулж чаддаггүй. Тиймээс хохирсон хохирлоо төлүүлдэг тэр тогтолцоог бий болгох ёстой. Тэр ч утгаараа энэ хуулийг эргэж харах учиртай. Өнөөдөр гэмт хэрэгтнүүдэд өгч байгаа шийтгэл багадаад байна. Тав, арван жил өгөхөд ялаа эдэлчихээд л гараад ирнэ. Хэрэв тэр хүнд насаар нь хорих ял өгчихвөл асуудалд өөрөөр хандаж эхэлнэ. Тиймээс ялын бодлогод анхаармаар байгаа юм. Өнөндор үүсээд байгаа ХЗХ-ны хохирогчдын хохирол нийгэмд олон зүйлийг бодогдуулсан. Бид, хуулийнхан, ард иргэд ч нэгийг бодох ёстой. Энэ удаа хохирлыг барагдуулсан ч цаашид иймэрхүү зүйл гаргахгүй байхыг л анхаармаар байна. Муу юм нэгээр дуусах ёстой. Тэнэг хүн өөрийн алдаан дээр, ухаантай хүн хүний алдаа дээр гэдэг үг байдаг шүү дээ. Нөгөө талаар бүх хоршооны асуудлыг нэгтгэж шийдэж болохгүй. Хоршоо бүхэн адилгүй. Нэгд нь хөрөнгө байхад нөгөөд нь байхгүй байх жишээтэй. Тиймээс хэн нэгний тавьсан өрийг нөгөө нь төлж болохгүй.

-Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барагдуулах хуулийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би хохирогч биш байхад миний татварын мөнгөөр хоёр дахь хүний хохирлыг барагдуулна гэдэг шударга биш. Буруу зүйл хийсэн хүмүүс тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэтэл тэд хариуцлага хүлээхгүй байна. Ял эдэлнэ гэдэг хариуцлага хүлээж байгаа хэрэг биш. Тэр их мөнгөөр ууж идэж, казино тоглож байшин барьсан ч үлдэх учраас тэр мөнгөний урсгалыг л тогтоох ёстой. Дампуурсан 20-иод ХЗХ хоршооны хуульд нэмэлт өөрчлөлт хийсний дараа байгуулагдсан байдаг. Тэдний зорилго эхнээсээ л тодорхой байсан. Хүмүүсийн мөнгийг хадгаламж нэрээр авч үгүй хийгээд, өөрсдөө тодорхой хугацаанд ял эдлэж хохирогчдын хохирлыг төрөөс барагдуулах бодлоготой байсныг угүйсгэх аргагүй юм.

-Хууль зүй дотоод хэргийн яамнаас 50 сая төгрөгөөс дээш мөнгө хадгалуулаад хүүтэй нь авсан хүмүүсийн нэрийг зарласан. Энэ нь хохирлыг барагдуулахад үр дүн өгөх болов уу. Та юу гэж бодож байна?

-Алтанхуяг прокурор хэлж байсан. Хуулийнхаа дагуу явна гэхээр, бид чи авсан гэж хардах хэцүү. Хардахгүй байх бас хэцүү. Тиймээс үнэхээр буруу гэвэл хууль, хяналтын байгууллага тогтоох хэрэгтэй. Авсан гэдэг утгаар нь хардаж болно. Гэхдээ хардлага гэдэг нэг талын л асуудал. Ер нь, бид ХЗХ-ны асуудлыг явцын дунд арай өөр аргаар шийдэх ёстой байсан юм шиг надад санагддаг.

-Яаж?

-Аливаа юмыг унагахад амархан шүү дээ. ХЗХ-ны үйл ажиллагааг шууд зогсоосон. Гэтэл ямар ч санхүүгийн бизнесийг шууд зогсооход сөрөг үр дагавар гардаг. Харин явуулж байгаа аргыг нь засахад тухайн байгууллага сэргээд л явчихдаг.

-Асгатын мөнгөний ордын асуудлыг шийдэх гэж ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга С.М.Миронов манай улсад айлчилж байгаа гэх яриа гараад байна. Энэ хэр үнэний ортой вэ?

-Надад энэ талаархи мэдээлэл алга. Энэ айлчлал гэнэтийнх биш. Өнгөрсөн жилээс эхэлж яригдсан. Тиймээс үгүй байх гэж бодож байна. Харин Асгаттай холбоотой компанийн дарга нь айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна лээ.

Ц.Хатнаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button