Сарын сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрнэ
Хангайн нуруу болон Орхон, Сэлэнгийн сав нутгаар, Их нуруудын хотгор, Олон нуруудын хөндий, мөн Алтайн өвөр говиор 1-9, бусад нутгаар 10-19 мм хур тунадас орох юм байна. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар хур тунадас орох хэдий ч говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орохгүй. Бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх ажээ. Харин Говийн нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 13-18 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө 2-3, өдөртөө 10-15 градус дулаан байна. Сарын сүүлээр ихэнх нутгаар сэрүүсч, зарим нутгаар салхи 14-22 метр секунд хүрч шороон шуурга шуурна.