Н.Саркози хөрөнгийн мэдүүлгээ өгчээ
Түүний мэдүүлэгт дурдсанаар ноён Саркози Сосьете Женераль банканд амь насны даатгалын хоёр сая гаруй еврогийн гэрээ, арван мянга орчим еврогийн хадгаламжтай аж. Түүнээс гадна тус банканд түүний эхнэр, гурван хүүгийн нэр дээр 75 мянга гаруй еврогийн хадгаламжтай гэнэ. Никола Саркози зээлээр орон сууцтай болж байгаа бөгөөд 50 мянган еврог энэ оны есдүгээр cap, 2009 оны есдүгээр cap гэхэд төлж дуусгах ёстой.
Д.Баясгалан