Монгол нутгийн антен-тай амьтан
Тэд болоогүй, өөр өөрсдийн оноосон нэртэй гэвэл та гайхах уу?
Дэлхийд ховордож буй амьтдын жагсаалтад нэгэнт ороод байгаа амьтны үр төл мэдээ дамжуулаад байгаа нь энэ. Төрөөд гурав хүрэхтэй үгүйтэй хоносон, аргалийн нялх хурганд судлаачид дохиоллын хүзүүвч зүүн сүргийн амьдралыг тандах ажил гурван жилийн тэртээгээс эхэлжээ.
Гэрийн тэжээвэр юм уу, амьтны хүрээлэнгийнх биш болохоор хөөж гүйцэн барьж аваад хүзүүнд нь нэг юм зүүгээд орхих ажил бас биш аж. Нөр их хөдөлмөр нөхөр хургыг дансалдаг байна. Юуны өмнө дохиолол зүүх хургаа эхээс мэндлэх үеийг нь дөхүүлээд хомьд (эм эргэль)-ын сүрэг байршиж буй газрыг сдулаж байнга төллөдөг газруудыг олж тогтоогоод төллөх эхийн тоог гаргана.
Улмаар эхийн хээл хэр томорсон, шинжих хөдөлгөөнийх нь өдрийн идэвхийг мэдсэн байх шаардлагатай гэнэ. Тэгээд хурга ч мэндэлнэ. Харин тэр омголон нялх амьтанд аливаа хор хохирол учруулалгүйгээр ажлаа гүйцэтгэх нэн бэрх. Гэвч эрсдэлгүй хийхийн тулд хурганы биеийн гадаад, дотоод бүх шинж тэмдгийг нарийвчлан үзсэний дараа л бичижл дохиолол бүхий резинэн хүмүүвчийг зүүж өгнө. Тэгээд тэр төхөөрөмж нь ажиллаж байвал болох нь тэр. Хургаа дараа нь эхтэйгээ нийлсэн эсэхийг шалгахгүй бол горьгүй. Ямартаа ч хүзүүвчтэй хурганууд бүгд ижил сүрэгтээ эсэн мэнд нийлсээр иржээ. Энэ их ажлын үр дүн эцсийн эцэст бидний хотын төвд эрүүгээ чилтэл яриад байдаг байгаль хамгаалах гэдэг нөр их үйлсийн тулгуур судалгаануудын нэг болдог юм байна. Тус ажлыг дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ний Монгол дахь хөтөлбөрийн газар, Хууль бус агнууртай тэмцэх Ирвэс-1 баг, Монголын аргаль төв хамтран зохион байгуулжээ.
Дохиолол зүүсэн нэгэн хургыг Миша гэнэ. тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар ОХУ-ын нутаг дэвсгэрт байгаа гэсэн мэдээ илгээсэн бол Цэрэндэлэг (туйл судлаач Цэрэндэлэг агсны дурсгалаар ийн нэрлэсэн) гэдэг бас нэг хурга дохиолол зүүгээд жил тойрч байсан бөгөөд энэ оны хоёрдугаар сард гэнэт мэдээ тасарсны шалтгааныг мөн л хойд хөршид нүүдэллэн одсон байх гэж таамаглаж байна. Энэ бүхнээс үзэхэд аргаль хонины сүрэг улсын хилийг дамнан нүүдэллэж байгаа юм чинь хоёр улсын судлаач эрдэмтэд хамтран ажиллаж, мэдээлэл солилцох тусгай төсөл шаардагдаж байгаа юм. Үүнийг ч төлөвлөж байгаа нь лавтай.
Аргалийн сүргээрээ бахархах дуртэй Увс аймгийн Мандахын аараг, Цагаан гол нутгийн иргэд энэ амьтныхаа ашиг шимийг нь хөндлөнгийн хүмүүст алдчихдаг цаг улиран одох нь гэж баяртай байна. Амьтдыг нэг ч ширхэгээр хорогдуулахгүй хав дарахдаа буе түүний тоо толгойг зүй зохичтой хэмжээнд байлгаж, байгалийн тэнцвэрт байдлыг хангах арга замыг олоход зохистой хэмжээнд байлгаж, байгалийн тэнцвэрт байдлыг хангах арга замыг олоход аливаа судалгааны ажлын гол зорилго оршдог. Үүний сацуу Байгаль хамгаалах хуулийн 2005 оньг нэмэлт өөрчлөлтийн дагуу нутгийн иргэд тухайн газар нутгийнхаа амьд баялгийг харж хамгаалан, шаардлагатай бол ашиглан зарцуулах эрх зүйн үндэс бүрдсэнийг Увс аймгийнхан зүй зохистой мэдэрч, аргаль хонь агнахыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гаргаж зохистой ашиглалтыг бий болгохооор зорьж байна. Тэдний энэ шийдвэрийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлчгийн газраас сайшаан дэмжиж хамтран ажиллахаа уламжилжээ.
Дэлхий ээжийн дэлгэр баялгаа хамгаалах сайн үйлстэн хэн бүхний санасан бүхэн сэтгэлчлэн
бүтэж байх болтугай!
(Ардын эрх 96/628)