И.Ёндонсамбуу начныг тав дахиулдаг юм байна

Спортлог хот

Орхон аймаг, хуучнаар бол Эрдэнэт хот. Энt хотынхон өнгөрсөн долоо хоногийн гурвgн өдөр үндэсний бөхөөр амьсгалж өнжлөө. Эхний хоёр өдөр нь Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болж, гурав дахь өдөр нь Монгол бөхийн хөгжлийн аяны арга хэмжээг зохион байгуулав. Эрдэнэтийнхэн үнэхээр спортод элэгтэй улс юм аа. Спортыг жинхэнэ утгаар нь хөгжүүлнэ, дэмжинэ гэдгийг Монголд бол тэндээс л харж болох әж. Эрдэнэтийн уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн харьяа Хангарьд спорт цогцолбор. Түүнийг түшиглэх спорт клуб, секц дугуйлангууд. Бараг л хүн бүр нь спортоор хичээллэдэг юм шиг ээ. Адаглаад л тэнд бассеинд ирж сэлдэггүй хүн алга. Цэцэрэгийнхэн, дунд сургуулийнхан, ахмад настнууд. Бас оросууд их сэлэх юм. Теннис, жудо, бодибилдинг, шатар, даам…3аавал тамирчид биш хүссэн хүн бүр энэ ийм секцүүдэд явж болно. Амралтын өдрөөр бол спортын ордон бүр их хүнтэй. Хамгийн гол нь тэндхийн цэвэрхэн орчин, тав тухтай нөхцөл нь бидэнд хамгийн их таалагдлаа.

Аяны нээлт буюу чөлөөт уулзалт

Монгол бөхийн хөгжлийн аяны талаар бөх сонирхдог үзэгчид өдийд тодорхой мэдээлэлтэй болсон гэдэгт найдаж байна. Учир нь Монгол бөхийн түүхэнд байгаагүй энэ аян сарын өмнө Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас гараагаа эхэлсэн бол хоёр дахь удаагийн барилдаанаа өнгөрсөн ням гаригт Орхон аймагт зохион байгууллаа. Энэ барилдааныг анхнаас нь дэмжиж буй Хүч, Хилчин спорт хорооны бөхчүүд дээр энэ удаа Алдар-ынхан нэмэгдсэн байв. МҮБХ-ны дэргэдэх Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн зөвлөлийн ахлагч Р.Сэддоржийн санаачилсан Бөхийн хөгжлийн аяныг аварга Д.Сумьяабазарын байгуулсан Монгол бөхийн мэдээллийн төв, Mongolbukh.mn сайт гадаад дотоодод сурталчилж байдаг аж. Харин Орхон аймагт зохион байгуулсан үйл ажиллагааг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрдэнэт хивс компанийнхан хамтран зохион байгуулав.

Аяны хөтөлбөр ёсоор бөхчүүд эхлээд Орхон аймгийн Баян-Өндөр цогцолборын сурагчид болон Орхон аймгийн иргэдтэй чөлөөт уулзалт ярилцлага хийлээ. Заануудын барилдаантай давхацсан болоод тэр байх Орхон аймагт болсон Бөхийн хөгжлийн аянд улсын цолтнууд, заан, начингууд олноор оролцсон. Тэр нь ч орон нутгийнханд илүү хүрсэн байх. Өнгөрсөн жил ашиглалтад орсон Хангарьд паласт болсон барилдаанд үзэгчид хөл тавих зайгүй цугласан байлаа.

И.Ёндонсамбуу начныг тав дахиулдаг юм байна

Монгол бөхийн хөгжлийн аяны нэг онцлог нь бөхчүүдийн урлагийн тоглолт байдаг. Эрдэнэтийн тоглолтод дуулж, хуурддаг бөхчүүд бараг тэр аяараа цугласан гэж болохоор. Улсын начин, соёлын тэргүүний ажилтан С.Эрхэмбаяр, улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал гээд гучин бөхчүүдийн жагсаалт үргэлжилнэ. Тоглолтыг улсын начин С.Эрхэмбаяр Эр бор харцага дуугаар эхпүүлж, улсын начин И.Ёндонсамбуу Хунгийн дууг-гаар чимсэн бол Д.Рагчаа заан Алтай, хангайн уулс-аараа хаалт хийх жишээтэй. Хамгийн олон буюу тайзан дээр таван удаа гарч дуулсан дуучнаар улсын начин И.Ёндонсамбуу тодорсон. Урлагт хөл тавихад ямар ч саадгүй юм гэж үзэгчдийн тодорхойлсон начныг Соёлын тэргүүнии ажилтан С.Эрхэмбаярыг залгамжлах бөх бололтой гэж Эрдэнэтийнхэн магтах юм билээ шүү.

Аймгийн заан Ч.Бямбадорж, цэргийн начин Б.Мөнхболд гээд хэд хэдэн дуучин бөхчүүд Монгол бөхийн дуулал тоглолтод хүч нэмэн орж ирснийг хэлэх нь зүйтэй болов уу. Урлагт дурлах болсон бөхчүүдийг дэмжиж, мэргэжлийн дуучид, уран бүтээлчид энэ аянд нэгдэх болсоны эхлэлийг ҮДБЭЧ-гийн гоцлол дуучин Б.Ганбат тавьж, Монгол бөхийн хөгжлийн аяныг дэмжин, бөхчүүдийн тоглолтод оролцож байлаа.

М.Өсөхбаяр начин түрүүлж, Д.Рагчаа заан үзүүрлэлээ

Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 64 бөхийн барилдаан. Монгол бөхийн хөгжлийн аяны үндсэн хөтөлбөрийн нэг. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хивс компанийнхан бөхчүүдийг дориун шагналаар байлж байв. Улсын заан Д.Рагчаа, Д.Амгаланбаатар, харцага М.Батжаргал, улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Сумъяабэйс, Н.Бүрэнбаатар, Ш.Уламбаяр, М.Өсөхбаяр нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосон уг барилдаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Жигүүр гранд компанийн бөх, улсын начин М.Өсөхбаяр түрүүлж, улсын заан Д.Рагчаа үзүүрлэсэн юм. Харин шөвгийн дөрөвт улсын заан ДАмгалан-баатар, улсын начин Ц.Сумьяабэйс нар үлдэв.

Их шавийн дээд сургууль-ийн урилга гардуулав

Дархан аварга Ж.Мөнхбат Монгол бөхийн хөгжлийн gяныг дэмжин, Орхон аймагт очсон байв. Заануудын бәрилдаgнд сууж харагдсан аварга гурав дахь өдрийг хүлээж чадалгүй хот руу яаран буцсан нь Хакухогийн эхнэр амаржиж, зээтэй болсонтой нь ч холбоотой байж мэдэх юм.

Ямартай ч тэрээр өөрийн гараар үзэглэсэн Их шавийн дээд сургууль-д суралцах урилгыг Монгол бөхийн хөгжлийн аяныханд хүлээлгэж өгөөд явсныг Орхон аймгийн дунд сургуулиас шалгаруулсан долоон сурагчид гардуулсан юм.

(Ардын эрх 96/628)

Б.БАДМАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button