Хонгор сумын 700 гаруй хүнийг үзлэгт хамрууллаа
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Улсын мэргэжлийн хяналтын газрынхан болон Онцгой байдлын ерөнхий газрынхан сумын дөрвөн цэгт тархсан цианит натри, мөнгөн уснаас дээж авсан байна. Гурван удаагийн шинжилгээгээр хөрснөөс цианит натри, мөнгөн ус, уснаас цианит натри их хэмжээгээр илэрчээ. Түүнчлэн тус сумын 700 гаруй хүнд үзлэг, шинжилгээ хийсэн байна. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс 50 хүн суурь өвчтэй, 20 хүн харшлын өвчтэй байжээ. Хонгор сумын газрын хөрс, усыг хоргүйжүүлэх, саармагжуулах ажлыг хийж эхэлсэн байна.
Б.Чимэг
2007.05.15 Монголын мэдээ