Нинжа нарт таван ширхэг УАЗ-452 бэлэглэв

Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймагт олгож буй эдгээр машинуудыг эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл дагалдах юм. Нийтдээ 117.5 сая төгрөгийн өртөг бүхий машин, тоног төхөөрөмж, эд зүйлийг гар аргаар алт олборлодог иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд нь зориулж байгаа юм байна. Энэхүү ёслолд Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболд, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ясуёши Ичихаши нар оролцсон юм.

Н.Үнэн

2007.05.15 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button