Солонгос хэлний шалгалтын бүртгэл пүрэв гарагийн 09 цагт эхэлнэ
Харин бүртгэлийг энэ сарын 17-19-ний өдрүүдэд явуулах тухай мэдээллийг Солонгосын талаас өгч байсан. Бүртгэлийн ажил зохион байгуулах газрыг Төв цэнгэлдэх хүрээлэнд гэж товлосон ч өөрчлөгдөж болзошгүйг мөн мэдэгдэж байсан. Энэ талаар уг ажлыг зохион байгуулагч БНСУ-ын Хөдөлмөрийн яамны харьяа Аж үйлдвэр, хүний нөөцийн асуудал эрхэлсэн газрын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас тодруулав. Бүртгэлийн ажил энэ сарын 17-19-ний өдрүүдэд эхлэх бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах нь хэвээрээ аж. Энэ долоо хоногийн пүрэв гарагийн 09 цагаас 18 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Хэдийгээр 19-ний өдрийг дуустал 15000 хүн бүртгэхээр тооцоолж байгаа ч товлосон хугацаанаас наана бүртгэлийн ажил дуусч болзошгүй гэж зохион байгуулагчид хэллээ.
Г.Мандуул
2007.05.15 Монголын мэдээ