Хоромхон хугацаанд мөнгөтэй болох арга?

Ухаалаг хэмнэлт Та бусдын адил сайн, муу олон зуршилтай. Дандаа л нэмэлт зардал шаарддаг муу зуршлаа хаявал бие эрүүл болохоос гадна бөөн мөнгө хэмнэнэ. Үүнд

-тамхиа хая. Өдөрт 1000 төгрөгийн үнэтэй нэг хайрцаг тамхи татдаг бол сард 30000 төгрөг үрнэ.

-шар айраг (архи) уухаа боль. Хагас, бүтэн сайнаар уудгаа боливол сард дор хаяж 40000 төгрөг хэмнэнэ. Илүү ч байж магад.

-замын зардлаа хэмнэ. Таксигаа больж, троллейбус, автобусанд суу. Хоёр зээрдээрээ шогшвол бүр сайн. Явган явах эрүүл мэндэд тустай. Ингээд та сард 30000 төгрөг хэмнэнэ.

-Хэрэггүй юмсаа зар– Хүн ямар нэг юм эзэмших дуртай, учир нь мэдээж хоосон орчинд амьдарч чадахгүй. Гэтэл бид яваандаа эд юмсынхаа боол болдог. Жишээлбэл манайх сүүлийн долоон жилд есөн удаа нүүхдээ тухай бүр улам их новш зөөх болсныг би анзаарлаа. Анх ердөө хоёр чемодантай байсан. Одоо бол ачааны машинаас наашгүй. Уг нь өөрийн орон гэргүй хүнд тавилга, ахуйн элдэв хэрэгсэл, баахан хувцас хунар ямар хэрэгтэй юм бэ?

Иймээс та; -зурагтаа зар. Бизнес хийхэд шаардлагатай компьютер байвал болох нь тэр. Телевизор бол цагны алуурчин. Харин цаг хугацаа бол хэний ч булааж авч чадахгүй бидний цорын ганц капитал билээ.

– хуурцаг, дискүүдээ ялга. Санхүүгийн хямралтай байхад юун түүнтэй манатай. Амрахад зориулсан сайхан хөгжим, аутотренинг болон амжилт хэрхэн олох тухай зөвлөгөөтэй хуурцгаа үлдээ. Бусдыг зах дээр, сонинд зар өгч, эсвэл найз нөхөддөө зар.

– хүний үзэл бодол амьдралын нь туршид уншсан ном дээр суурилдаг гэдэг ч та уран зохиолын, лавлах бичиг, нэвтэрхий толь зэргээ хуучин, ховор номын дэлгүүрт аваач.

– гэрээ онгич, эмээгийн авдраас хуучны ховор эд зүйлсийг хай. Энэ бүхэн мөнгө.

– тагт болон пингээр дүүрэн төмрийн хогоосоо одоо л салдаг цаг.

– алт, эртний зоосоо бушуухан зар. Танд энэ бүхэн ашиг орлого авчирдаггүй биз дээ?

– хэрэв хөлсөө дуслуулж олсон бүхнээ зарахыг хүсэхгүй байгаа бол түрээслүүл. Машин, ном, диск, нэг өрөөгөө, хааяа компьютераа түрээсэлвэл сард багаар бодоход 200000 төгрөг оллоо гэж бод.

Давхар ажил хий – Зурагтаа зарчихсан, шар айраг уухаа больсон учраас та одоо чөлөө зав ихтэй. Цаг бол таны гол капитал. Тэгэхээр давхар, ажил хай.

– сайн программчин, дизайнер, зураач нарт халтуур зөндөө олдоно.

– реферат, курсын ажил хийнэ гэж дээд сургуулийн ойролцоо зарлал хад.

Харин дипломын ажил их цаг, хүчин чармайлт шаардахыг анхаар.

– гуанзанд аяга угааж, айлын гэр цэвэрлэж, шил цуглуул. Дандаа биш шүү дээ, түр зуур, хэрэгтэй мөнгөө цуглуултлаа л. Энэ бүхнээс сард дор хаяж 100000 төгрөг олсон байг. Хэрэгтэй мөнгөө хэр богино хугацаанд олох нь таны ур чадвар, самбаа, хүсэл тэмүүллээс хамаарна. Найз маань яг ийм байдлаар 4 000 000 төгрөгийг 10 сард л олсон. Та туршаад үзэхэд юу саад болох юм?

/bm/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button