УИХ-ын гишүүнээр зуучлуулсан иргэдийг Өмнөд Солонгосын тал бүртгэхгүй гэдгээ мэдэгджээ

Энэ жил Монголоос 15000 ажиллах хүч бүртгэнэ хэмээн манайхны нүдийг бүлтийтэл баярлуулсан Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн яамныхан манайханд бас нэгэн откәз тавьж эхлэв. Тэд хуучин Зуучлах товчоонд бүртгэгдээд явж чадаагүй байгаа манай 4000 орчим иргэнээс солонгос хэлний шалгалт авахаас татгалзжээ. Эдний ихэнх нь талийгаач Д.Сүхбаатар захирлын үед хэлний шалгалтанд орсон хэдий ч Өмнөд Солонгосын тал энэ шалгалтыг хуупь буе хэмээн үзэж цагдаагийн баигууллагад шалгуулахаар өгөөд байгаа билээ. Тэд цагдаагийнхан шалгалтынхаа дүнг танилцуулж буруутай этгээдэд хариуцлага тооцохоос нааш дахин шалгалт ч авахгүй гэж мэдэгдээд байсан. Харин Монголын тал тэдний тавьсан саналын дагуу НХХЯ-ны харьяа 100 хувийн төрийн өмчит Гадаадад ажиллах хүч илгээх тө-вийг шинээр байгуулсны дараа манайхаас 15000 хүн шинээр бүртгэхээ зарласан.

Өмнөд Солонгосын тал төрийн өмч давамгайлсан компанитай хамтарч ажиллана хэмээснээр төрийн мэдлийн Гадаадад ажиллах хүч илгээх төв хэмээх бай-гууллага байгуулан Зуучлах товчоо-той гэрээгээ үргэлжлүүлэхээ больсон учраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам /НХХЯ/-ныхан тэнд бүртгэлтэй байсан 4000 гаруй хүний эрх ашгийг бодож энэ хүмүүсийн материалыг татаж аван шинээр бүртгүүлэх хүсэлт тавьжээ. Харамсалтай нь, солонгосчууд татгалзсан гэнэ. Үүнээс болж талийгаач Д.Сүхбаатар агсны үед тойрог тойргоосоо 100-200, 500-600-гаар нь хүн бүртгэж Солонгост ажиллуулна хэмээн тодорсон УИХ-ын гишүүдийн амлалт хөөрхий болоод байна. Үнэндээ энэ 4000 хүн дотор хувиараа Зуучлах товчоонд хандаж бүртгүүлсэн хүн тун ховор бөгөөд Д.Сүхбаатар агсан УИХ-ын гишүүнээрээ тал олж тэднээр хамгаалуулдаг байсан гэсэн яриа байдаг. Харин солонгосчуудын хувьд манай төрийн түшээд Зуучлах товчооны ажилд хөндлөнгөөс оролцож өмнөөс нь бүртгэл явуулсан зэрэг нь тун ойлгомжгүй, тэр ч байтугай хууль бус үйлдэл болж харагдаж байгаа нь ойлгомжтой. Гэрээсээ интер-нэтэд холбогдоод хүссэн газартайгаа харьцчихдаг тэд ямар манай харилцаа холбоо хэр зэрэг хоцрогдсон, дээр нь төрийн үйлчилгээ гэж ямар хүнд сурталтай болох, танилгүй монгол хүн юунд ч хүрч чадахгүй гэдгийг гадарлах биш, парламентын гишүүд нь хувийн компанид зуучлал хийгээд явж байна гэдгийг яаж ч сайнаар хүлээж авах билээ. Тийм ч учраас солонгосчууд Зуучлах товчоонд бүртгэгдэж шалгалтад хамрагдсан хүмүүст нэлээд сэжиг бүхий хандаж байгаа бөгөөд зөвхөн Яагаад энэ хүмүүс бүртгүүлэх хүсэлтээ хувиараа дахин тәвьж болдоггүй юм бэ гэдэг асуудлыг тавиад байгаа гэнэ.

Нөгөө талаар Зуучлах товчооны нөхөд өөрсдөө Өмнөд Солонгос руу гаргаж чадахаа больсон дээрх 4000 хүнийхээ материалыг Гадаадад ажиллах хүч илгээх төвийнхөнд гаргаж өгөх сонирхолгүй байгаа. Тэд өөрсдийнхөө бүртгэсэн хүмүүсийг өөрсдөө л хариуцан Өмнөд Солонгос руу гаргана гэсэн байр суурьтай байгаа аж. Нөгөө талаас нэг хүний зөвхөн бүртгэлийн хураамж 30 ам.доллар гээд бодохоор энэ бүх хүний материалыг Гадаадад ажиллах хүч илгээх төв рүү шилжүүлэхийн тулд туе товчоо нэлээд мөнгө төлөх нь гарцаагүй. Харин энэ бүх мөнгө одоо Зуучлах товчооны дансанд бий гэдэгт хэн ч итгэхгүй байна.

(Ардын эрх 96/628)

Ц.ЗАЯА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button