Буриадын театр хоёр зуун хүнтэйгээ нүүж ирлээ

Буриад Улсын ДБЭТ нь Дорнод Сибирь, Алс Дорнодод байгаа цорын ганц театр юм. ОХУ-ын Улаан-Үд хотын хамгийн гоёмсог, онцгой содон барилгын нэг нь тус театрын барилга бөгөөд тэр ч утгаар чанартай уран бүтээл, чадварлаг боловсон хүчин бэлтгэх тал дээр илүү их анхаарч ажилладаг хэмээн тус театрын захирал Соёлын гавьяат ажилтан Л.Н.Намсраева өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр онцлож байсан. Театрын түүх 1939 оноос эхэлсэн бөгөөд үйл ажиллагаагаа явуулахдаа тус театр дэлхийн болон эх орны урын сангаас 300 илүү жүжгийг тайзандаа тавьжээ.

Буриад Улсын ДБЭТ-ын захирал Л.Н.Намсраева манай улсад хийж буй хоёрдахь удаагийн аялан тоглолтын талаар ийнхүү ярьж байна.үideo1Театрийн захиргаа, уран сайхны удирдлага нь хөгжлийн үндсэн замаа урын сангаа баяжуулах, тайзны болон хөгжмийн илэрхийлэмжийн хэвшмэл бус хэрэглэгдэхүүнүүдийг илэрхийлэх, залуу болон нэртэй хөгжмийн зохиолч, удирдаач, балетмейстер, найруулагч. зураач жүжигчидтэй уран бүтээлээр хамтран ажиллах явдал гэж үзэж байсан. Үүнээс гадна олон улсын соёлын холбоог хөгжүүлэх нөхцөл бүрдүүлж аялан тоглолт их наадам зохион байгуулаж байгаа нь энэ аж. Сүүлийн жилүүдэд театрынхан АНУ, Украин, Монгол, БНХАУ, Иркутск, Барнаул, Чита, Хабаровскт аялан тоглолт хийжээ. Манай улсад анх 1999 онд ирж уран бүтээлээ толилуулж байсан бөгөөд найман жилийн дараа дахин ирж тоглолж байгаа нь энэ юм.

МУ-ын ДБЭТ-ын захирал н.Сэргэлэн манай улсад айлчилж буй Буриадын театрын талаар ийнхүү ярьж байна.үideo2Монголын үзэгчид бүжгэн жүжгийн болон дууриин дэлхийн сонгодог охиуд, орчин үеийн зохиолчдын бүтээлүүдтэй уулзуулахаар зэхээд байгаа аж. Монгол улсын ард түмний соёлд үзүүлж байгаа Япон, Солонгос, Хятад улсуудын нөлөөг тооцон үзэж Монголын үзэгчдэд урын сандаа олон төрлийн бүтээлтэй Буриадын театрын хамт олон ирээд байгаа аж. Тухайлбал П.Чайковскийн Хунт нуур, С.Проккофьевийн Ромео, Джульета хоёр, И.Штраус Вальсийн хаан, К.Орфын Кармина Бурана, А.Бородинын Игорбван, А.Андреевын Гэсэр болон бяцхан үзэгчдэд зориулан В.Бемаровын Буратино үлгэр- бүжгин жүжиг, И.Якушенкогын Маргад эрдэнийн хот дохь Доротийн адал явдал хүүхдэд зориулсан хоёр бүлэгт хөгжимт үлгэрийг толилуулах гэнэ.

Түүгээр ч зогсохгүй хоёр улсын урлагийн мастерууд, уран бүтээлч залуусын хамтарсан Гала Концерт, Найрамдал концерт хамгийн сүүлийн үдэш тавигдах гэнэ. Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Буриад Улсын 35 жилийн ойд зориулсан аялан тоглолт ирэх сарын 4-ны үдэш өндөрлөх юм байна. ОХУ-ын Буриадын ДБЭТ-ын уран бүтээлчид манай улсад нийтдээ 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирсэн байна. Тэдний замын зардал, байр хоолны зардалын талыг нь ОХУ-ын Засгийн газар, Боловсролы соёлын газар дааж байгаа бөгөөд манай улсад хийж байгаа тоглолт нь ашгийг бус аж. Энэ удаагийн тоглолт өндөр настан, оюутан сурагчид биеийн байцаалтаа үзүүлээд 50 хүртэлх үнээр тасалбараа хямдруулан авах боломжтой аж.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button