Доллар довтолгоонд орлоо

Валютын ийм хандла-гад әнхаарал тавих хэрэггүй гэж шинжээчид тооцож байна. Дамын оролдлого үунийг өдөөж буй ч удалгүй эргээд хэм хэмжээндээ очно гэж тэд үзэж байгаа юм.

Америк долларын хувьд ханшийн дундаж өсөлтийн цагаан зурвас эхлэв. Оросын валютын арилжааны зах дээр өнгөрсөн долоо хоногийн эцсээр ам.долларын ханш 8,23 копейкаар өссөн байна. Харин еврогийн дундаж өсөлтийн ханш 9,07 копейкаар унажээ. Ханшийн энэ хэлбэлзэл гарах үндэсгүй байсан ч өмнө нь дэлхийн тэргүүлэх банкууд ханшийн өөрчлөлтийн талаар шийдвэр гаргасан байна. Европын төв банк пүрэв гаригт ханшийг 3,75 хувиар өөрчлөлтгүй үлдээв. Лхагва гаригт АНУ-ын Холбооны нөөцийн систем өмнөхийн адил мөнгөнийхөө ханшийг хөдөлгөлгүй 5,25 хувиар үлдээсэн юм. Гэтэл Английн банк суурь ханшийг 0,25 хувиар нэмэн 5,5 хувьд хүргэлээ. Европын төв банк, Холбооны нөөцийн систем хоёр ханшийг өмнөх төвшиндөө барьснаар доллар, еврогийн харьцааг хувиргах боломжгүй болов. Европт шийдвэрийг хамтран гаргадаг ч евро бүсийн байдал дотроо зөрчилтэй нь эндээс харагдаж байна. Холбооны нөөцийн систем нь инфляцтай тэмцэх зорилготой учир ханшийг бууруулах сонирхолгүй нь тодорхой. Английн банкны хувьд Европ, АНУ-ын хооронд тэнцвэр хадгалах мөн зах зээлийн онцлогийг тооцох ёстой болж байна. Тиймээс тэд зах зээлд оролцогч талууд тоглотдоо хэт автахаас сэргийлэн ханшийг нэмсэн гэж болно.

Ердийнхөөр бол Европын банкны тэргүүн Жан-Клод Тришегийн тайлбараар л зах зээл хөдөлгөөнд ордог. Үнийн тогтвортой байдалд эрсдэл нь богино хугацаанд материалжихын эсрэг гол баталгаа нь өндөр сэргэмж байсаар байна хэмээн тэрээр пүрэв гаригт мэдэгдлээ. Өндәр сэргэмж гэж хэлсэн нь Европын банк дараагийн хуралдаанаараа ханшаа нэмнэ гэж арижаачид ойлгож байгаа юм. Түүгээр ч еврогийн ханшийн өсөлтийг гаргаж ирэх ёстой. Гэхдээ эхлээд үйл явдал өрнөөд дараа нь мэдрэмж гарч ирэх нь бий. Бас энэ удаагийнх шиг эерэгээр явах нь ч байгаа. Бид урьдчилан шийдвэр гаргадаггүй, Учир байдалд шинжилгээ хийгээд шийдвэрээ гаргадаг гэж Тришегийн мэдэгдснийг арилжаачид бас анзаарсан байх. Үүнээс ханшийн ирээдүйн талаар дүгнэлт гарахгүй бөгөөд энэ нь сэтгэл зүйн хэлбэлзэл бололтой. Еврогийн уналт нь түр зуурын тэгээд ч бас гүнзгий биш учраас ханшийн хэлбэлзэл эргээд байрандаа ирэх ёстой.

(Ардын эрх 96/628)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button