Говийн асуудлыг хэлэлцэх хяналтын шатны шүүх хурал боллоо

Тус компанийг хувьчлах тендерт ганцхан минут хоцорсноосоо болж ялагдагч нэр зүүсэн Мон-Ит кашмер консорциумынхан хууль шүүхийн хаалгыг өнөөг хүртэл сахисан хэвээр байгаа юм. Товь-ийн шинэ эзэд болох япончууд нөгөөдөр болох хяналтын шатны шүүх хурлын байдлыг харзнаж, хэрэв Монгол-Италийн хамтарсан консорциумынхан гомдлоо буцаасан тохиопдолд мөнгөө манай улсын төрд төлөхөд бэлэн байгаа аж.

Тус компанийг хувьд шилжүүлсэн төр, түүний шинэ эзэд, мөн хувьчилж авах гэсэн консорциум хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдэгдтэл Төрийн өмчийн хорооноос томилогдсон тусгай төлөөлөгч Говь-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх гэнэ. Томоохон үйлдвэрийн цаашдын хувь заяа, шинэ эздийн хэрхэх эсэх нь шүүх хурлын үеэр Мон-Ит кашмер-ийнхан хэр загнахаас шалтгаалах нь ээ. Товь тойрсон энэхүү маргааныг өмнө нь шүүхийн хоёр ч шатны хурлаар хэлэлцэж, япончуудын талд шийдвэр гаргаж байсан юм.

(Ардын эрх 96/628)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button