9.7 сая мал төллөжээ
Нийт төллөх ёстой хээлтэгчийн 75,8 хувь буюу 9,7 сая мал төллөөд байгаа аж.
Мал төллөт ямар байгаа талаар тус яамны холбогдох мэргэжилтнүүд орон нутагтай холбоо барихад, ихэнх аймаг ямар нэгэн бэрхшээл алга. Хаваржилт гайгүй байгаа учраас төл бойжилт сайн байна хэмээн мэдээлжээ. Хэнтий, Өвөрхангайь Дорнодь Говь-Алтай, Хөвсгөл, Ховд зэрэг аймгийн нийт хээлтэгчийн 43-87 хувь нь төллөжээ. Төлийн хорогдол өмнөх жилүүдээс харьцангуй бага байгаа юм