III-р чуулганы тов гарлаа

эх орноо хөгжүүлэх үйлсэд тэдний хүч анхаарлыг хандуулах, Ардчилсан Залуучуудын Холбооны хөдөө, орон нутгийн салбар байгууллагуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, 2008 оны УИХ-ын сонгуульд залуучуудын оролцох оролцоог хангах зорилгоор энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байгаа аж. Ардчилсан Залуучуудын Холбооны ээлжит III-р чуулган энэ баасан, бямба гаригт нийслэл хотноо болохоор тов нь тогтоод байна. Энэ удаагийн чуулганы хүрээнд нэгдсэн хуралдаан, сургалт, семинар зохион байгуулах юм байна.

АЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн А.Мөнхбат ээлжит чуулганы талаар ийнхүү ярьж байна.үideo1 АЗХ-ны чуулганд оролцох төлөөлөгчид УИХ-ын сонгуулийн 76 тойргийн мандатын тоогоор тус бүр 1 хүнийг тухайн шатны Ардчилсан Залуучуудын Холбооны хурлын шийдвэрээр чуулганы төлөөлөгчөөр сонгох юм байна. Түүнчлэн АЗХ-ны Удирдлагын Зөвлөлийн гишүүд болон нийслэл дүүргийн холбооны дарга нар шууд оролцох юм байна.

Энэ удаагийн чуулган дээр нийт төлөөлөгчид одоогийн YЗХ-ны гишүүн Г.Батхүүг үүрэгт ажлаас нь огцоруулах гэнэ. Учир нь тэрээрээ өөрөө энэ суудлаа өгөх санал гаргасан бөгөөд энэ удаагийн чуулганаас дараагийн YЗХ-ны гишүүнийг шинээр томилох гэнэ. Бид айсуй цагийн эзэд хэмээн ирээдүйрүү харсан залуучууд маань ийнхүү нэгдэн чуулах гэж байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button