Дэлхийн зөн 10-15 жилийн хугацаанд 150-200 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохооор боллоо

Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлтэй уялдуулан хэрэгжүүлэх боломжтой болох бөгөөд төсөл, хөтөлбөрийн үр шимийг 600-900 мянга гаруй хүүхэд болон ард иргэд хүртэх болно.

Дэлхийн Зөн ОУБ нь анх Монгол Улсад 1993 онд зудын гамшгийг арилгахад тусламж үзүүлснээр тус улс дахь үйл ажиллагааныхаа эхлэлийг тавьсан юм. Энэ үеэс хойш тус байгууллага Монголд тасралтгүй үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1995 оны долдугаар сард Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа байгуулснаас хойш 19 аймаг, 6 дүүрэгт салбараа нээн тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна.

Мөн түүнчлэн өнөөдөр Сангийн яам, БСШУЯ, Дэлхийн зөн Олон улсын байгууллага хооронд боловсролын салбарт 2007-2008 онуудад хамтарсан хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжүүлэх гэрээ байгууллаа.

Монгол улсын боловсролын салбарт Дэлхийн Зөн ОУБ нь 1993 оноос эхлэн хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд эдүгээ ажиллагааны шинэ түвшинд хүрч 2006 оноос Сангийн яам, БСШУЯ, ДЗОУБ хамтарсан хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Дэлхийн Зөн ОУБ-тай хамтарсан хөрөнгө оруулалт өмнөх жилүүдэд сургуулийн өмнөх боловсролыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчныг сайжруулахад чиглэж байсан бол одоо өргөн цар хүрээг хамарсан сургууль, цэцэрлэг, дотуур байрны хөрөнгө оруулалт хийгдэх боллоо.

Улсын төсвийн болон Дэлхийн Зөн ОУБ-ын тусламжийн хамтарсан хөрөнгө оруулалтаар 2007-2008 онуудад нийт 8.2 тэрбум төгрөгийн сургууль, цэцэрлэг, дотуур байр барих, засварлах 23 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдгээр төслүүдэд Баянхонгор, Хэнтий, Төв, Говьсүмбэр, Дархан-Уул, Хөвсгөл, Ховд, Завхан, Баян-Өлгий, Дундговь, Сэлэнгэ аймгуудын сумдууд болон Улаанбаатарын Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд хамрагдаж байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button