Дурлал түүнийг нисдэг болгожээ

Хүлэг янцгааж хүүхэд ноолсон ертөнцөөс

Хүсэл мөрөөдлийн цагаан тэнгэрийн зүг нисмээр байна Антигона… Тийм ээ энэ бол дуучин Ж.Алтанцэцэг.

Ж.Алтанцэцэг хэмээн нэрлэгдэж хорвоод мэндэлсэн тэрээр Антигона бүсгүй болж дурлалын мананд цацлалзан харагдах оч болсон. Дуулсан дуу бүхэн нь түүнд жигүүр нэмсээр тэрээр 2000 онд анхны бие даасан Одиссей тоглолтоо улсын циркт тавьж байсан. Тэгвэл энэ урт аялалаас тэрээр юу олсоноо энэ сарын 11, 12-нд болсон тоглолт дээрээ тайлагнасан юм.

Алтаа Нисч ирсэн дурлал тоглолт симфони оркестртой ари дуулж эхэлсэн бөгөөд уянгат аялгуу паласын тайзыг эзэгнэж сэтгэлийн хөдлөл, яарч гүйсэн алхаах нам гүм байдалд энэхүү Ари нь оруулж чадсан юм. Тоглолт үндсэн гурван хэсгээс бүрдэж байсан бөгөөд эхний хэсэг дэлхийн сонгодог болон үндэсний аялгуут дуугаар хөглөгдөж байсан бол удаах хэсэг Ц.Байдраг ахлагчтай амьд хөгжмөөр үзэгчдийг аялуулж чадсан юм. Харин төгсгөлийн хэсэг бүтэн багт наадмын үдэшлэг байсан бөгөөд сэтгэл нь утга, уянгад хөглөгдсөн үзэгчид суудалаасаа бүжиглэж байсан нь онцлог байлаа. Энэ удаагийн нисч ирж буй дурлалаас хамт барилцах хэсэг бол Улсын циркийн жүжигчид болон Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Н.Ган-Очир ахлагчтай орчин үеийн бүжгийн хамтлаг, Мах мusic рекордсын дэргэдэх Мах family-гийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан юм.

Нисч ирсэн дурлал тоглолт нь 150-иад хүний нөр их хөдөлмөрөөр бүтэж байгаа бөгөөд хувцас сольж, тайз засаж удсаныг эс тооцвол сайхан болсон. Долоон жилийн хугацаанд дуучин бүсгүй маань ээж болж үрийн зулай үнэрлэсэн бөгөөд энэ үедээ ч уран бүтээлээ орхилгүй гүцэтгэсээр л байсан юм. Долоон жилийн хөдөлмөр шингэсэн 70 гаруй дуунаасаа сонгож 30-ыг нь дуулсан бөгөөд тоглолт гурван цаг үргэлжилсэн юм.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button