Эрүүл хүүхэд төсөл амжилттай дууслаа

Энэ төвд эцэг эхдээ хаягдаж гологдсон, гэр орноосоо дайжсан, бүтэн болон хагас өнчин 160 хүүхэд хүмүүждэг. Төслийн хүрээнд тус төвийн хүүхдүүдийн шүдийг Эвада эмнэлгийн харъяа Хайрын эмнэлэг-ийн ерөнхий эмч Кан И Жин ЭМШУИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн оюутнуудтай хамтран бүрэн эмчилжээ. Түүнчлэн тус төвийн 20 хүүхдийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн нарийн мэргэжлийн эмч нараар оношлуулж, эмчлүүлжээ.

Үүгээр зогсохгүй нийгэмдээ үйлчлэгч Монос фарм трейд ХХК, ХБНГУ-н Denk Pharma пүүсийн Монгол дахь албан ёсны дистрибьютер, Нахиа фарм ХХК нартай хамтран дээрх төвийн хүүхдүүдийг хэрэгцээтэй эм тариа, витаминаар нэг удаа үнэ төлбөргүй хангасан байна.

/Yг сонин/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button