Сэтгэлийн гэгээн тойрог уран бүтээлчдийг нэгтгэж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Энхзул, С.Эрдэнэцэцэг, соёлын тэргүүний ажилтан Х.Болормаа нар хамтран Сэтгэлийн гэгээн тойрог уран бүтээлийн хамтарсан тоглолтоо энэ сарын 18-наас эхлэн хөдөө, орон нутгийн үзэгчдэдээ толилуулах гэж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө тэд Бурхан гэдэг чинь зөвхөн ээжүүд нэртэй хамтарсан тоглолтоо үзэгч түмэндээ хоёр өдрийн турш толилуулж байсан. Тэгвэл энэ удаад хөдөө орон нутгийн зүг ая дуу болон хөлгийн жолоо залж байна.

МУГЖ Д.Энхзулаас үзэгчид ямар дууг хүлээдэг юм шиг санагддаг вэ?үideo1-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

МУСТА Х.БолормааМиний хувьд өөрийн шинэ уран бүтээлд ороод явж байгаа. Тун удахгүй шинэ цомогоо гаргах гэж байгаа бөгөөд бэлтгэл ажил 80 хувьтай хангагдаад байгаа. Мөн ирэх 11-р сард өөрийн бие даасан тоглолтоороо уулзах гээд явж байна. Шинэ цомогт багтсан Хайр байдаг юм, Ямар ч их хүлээв дээ дуунд клип хийгдээд байгаа.

МУГЖ Д.Энхзул Хэсэгхэн хугацааны өмнө би өөрийн бие даасан тоглолтоо хийсэн. Үзэгчид санаж байгаа бизээ. Харин удахгүй бас нэгэн тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Шинэ цомог гаргах талаар зөвхөн бодол өвөртөлөөд л явж байна.

МУГЖ С.ЭрдэнэцэцэгХайрын болзоо, Хайрын улаан сарнай гэсэн хоёр шинэ дууг дуулаад байна. Удахгүй клиптэй болох санаа байгаа. Тэрнээс өмнө ямар ч байсан хөдөө орон нутгийн үзэгч, сонсогчиддоо уран бүтээлээ хүргээд ирэхийг бодож байна даа.

Аялан тоглолт анх хийж байсан хүний хувьд энэ удаагийн тоглолт ямар онцлог болох талаар МУСТА дуучин Х.Болормаа ийнхүү ярьж байна.үideo2

-Орон нутгийн сонсогчид доо чухам юу бэлдэж байгаа вэ?

МУГЖ С.Эрдэнэцэцэг Миний хувьд анх ардын болоод уртын дуугаар олонд танигдаж байсан. Тиймээс үзэгчдийн сонсох дуртай хоёр гурван дууг төлөвлөгөендөө оруулсан. Улсын ардын дуу бүжгийн чуулгат дуулаад 19 жилийн нүүр үзэж байна. Тэр ч утгаар орон нутгийн үзэгчдэд уртын дуугаар бэлэг барина. Түүгээр ч зогсохгүй сонсохыг хүссэн дууг нь дуулж өгнө гэж л бодож явна даа.

МУГЖ Д.Энхзул Аялан тоглолтонд явахад хүндрэл гардаг ч гэсэн бидний хувьд сайн баг бүрдэж чадсан болохоор айхгүй байгаа. Харин эмэгтэй хүмүүс явж байгаа гэсэн утгаар машинаа л сайн сонгож байгаа даа.

МУГЖ С.Эрдэнэцэцэг сонсогчдод барих бэлгээ задаллаа.үideo3

МУСТА Х.Болормаа Хувцаслалт болон гадаад төрх дөө илүү их анхаарч байгаа. Хөдөө л юм чинь яахав дээ гээд хуучин хувцасаа өмсөөд байх нь үзэгчдийг хүндэлээгүй хэрэг болно. Тэгэхээр бид өөрсдийн бие галбир, имиждээ тохируулсан үндэсний хувцас хийлгэсэн байгаа. Миний хувьд хоёр цоо шинэ хувцас хийлгэсэн бас гадаад төрх өөрчилж үсээ чөлөөт стилиэр засуулсан. /инээв/

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button