Мастер-2007 оюутны эрдэм шинжилгээний хурлын ялагч 200 мянган төгрөг хожно

Мастер-2007 оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийгэм, улс төр, хууль, эрх зүй, бизнес, эдийн засаг, банк санхүү, түүх, техник технологи, анагаах ухаан, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр их дээд сургуулиудад суралцаж буй оюутан залуусын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчилахад бага хурлын зорилго оршиж байдаг.

Мастер-2007 оюутны эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлэх судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээлийг дараах 5 салбарт ангилж, хэлэлцүүлсэн бөгөөд Нийгэм, улс төр, Хууль, эрх зүй, Бизнес, эдийн засаг, Техник технологи, Анагаах ухаан болон ШУА-ын эрдэмтэн доктор, профессорууд шүүгчээр ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар нийт 35 сургуулийн оюутнуудын 210 бүтээл ирүүлээд байгаагаас 1-р шатанд бүтээлийн агуулга, практик ач холбогдол, шинжлэх ухааны арга зүй, шинэлэг санаа, хэрэгжих боломж, бүтээлийн бичлэгийн ур чадвар тус тусд нь хорин оноогоор үнэлж, шалгарсан 80 бүтээлийг 2-р салбар хуралдаанд хэлэлцүүлж, дүнгээ гаргах юм байна.

Мастер-2007 оюутны эрдэм шинжилгээний бага хурлын 2-р шатанд дээрх 80 онооны үнэлгээ нь дээр илтгэх чадвар, сэдвээ хамгаалсан байдлыг нь харгалзан 20 оноогоор үнэлж, нийт 100 оноогоор дүгнэж салбар бүрт 1-3 байр шалгаруулж мөнгөн шагналаар шагнах аж. Эцсийн шалгаруулалт Мастер-2007 оюутны эрдэм шинжилгээний бага хурлын шагнал гардуулах ёслол энэ пүрэв гаригт МАСЗХ-ны байранд болох аж.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button