БИД ХАРДАХ болно оо

Диваажинд хүргэх социалист нийгэм болоод энхрий хайрт намын нэр хүндийг нь санаатайгаар үээгний иш хөдөлгөн балласан гэж ойлгож байлаа. Олон жил нам төвтэй төрийн машинаар тархиа угаалгасан ард түмний төөрөгдөл л дөө, хөөрхий. Энэ төөрөгдөл одоо ч хий үзэгдэл мэт Монголоор тэнүүчилж, амь сүнсийг олж эхэлсэн. Дараа жил нь яруу найрагч Р.Чойном төрийн машиныг махны машин хэмээн эндүүрэн шүлэг бичээд таван жил гянданд хоригдох болдог юм байна. Дээрх хоёр нөхөр маань үээл бодлоо илэрхийлснийхээ төлөө ийнхүү Иран, Иракт амьдарч буйгаас дор шийтгэлийг амсч явжээ. 1990 он гарав. Хүний эрх, эрх чөлөөг ярьж эхлэн, ардчилсан нийгэм байгуулах аянд гарав. Ардчилсан нийгмийн үндэс суурь нь олон түмний хяналт, нээлттэй хэлэлцүүлэг байдаг. Энэ нь чөлөөт хэвлэлээр л дамжин биелэгдэх эд.

Түүнээс биш ард түмэн эасгийн эрхээ барьж байна гээд саарал ордонд хоёр сая 600 мянгуулаа чихэлдэн суухыг хэлэхгүй. Сонгосон төрийн түшээдээ сайн муу ажиллаж буй эсэх, хувийн эрх ашгийг улс орныхоос дээгүүр тавиад байна уу, үгүй юү, өөрийнх нь дарга бус үйлчлэгч байлгана гэх ээргээр сонгогч олон хянах ёстой юм. Үүнийг л ардчилал гээд байгаа хэрэг. Ерөнхий масс энэхүү хянах эрхээ хэвлэл мэдээллийн сувгаар л дамжуулан эдэлдэг гэж бид 17-18 жил ярьсаар ирэв. Харамсалтай нь, дөнгөж л одоо төр, нам, бүлэглэлийн хараа хяналт дороос хэвлэл мэдээллийнхэн сугаран гарах гэж зүтгэж байна. Харин ард түмний тархийг мөнхийн угаасаар, харанхуй, мэдээлэлгүй байлгах гэсэн хэсэг бүлэг хүмүүс үүнийг эсэргүүцээд байгаа юм. Тэд үгэнд ордоггүй сэтгүүлч, сонин хэвлэлийг хорьж, тууж, хааж, боомилох гээд байгаа нь сүүлийн хэдэн жилийн жишээнээс тод харагдана.

Үйл явдал хэрхэн өрнөөд байна вэ. Манай улс хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн дээдэлж буй үзүүлэлтээрээ энэ бөмбөрцөгт яг одоо 86 дугаар байрт орон уруудан давхиж явна. Яг л хоёр хөрш хийгээд лалын орнуудтай адил, бүр тэднээс илүү хүний эрх, эрх чөлөөг хавчин боогч болжээ. Юун ардчилсан Монгол. 2002 онд манай Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан нь том гай даллаад удав, Үүгээр бол сэтгүүлчийг гүтгэсэн, доромжилсон хэмээн яллах, хорих, баривчлах, торгох хар нүх үүсч, зарим улстөрчийн хэвлэл мэдээллийнхнийг намнах зэвсэг нь болсон билээ. 2002 оноос хойш Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлээр зөвхөн сэтгуүлчид шийтгэгдсэн байдаг. Үг сонины эрхлэгч Б.Ханддолгор, Өдрийн сонин-ы тоймч Г.Дашрэнцэн нарын олон сэтгүүлчийг баривчилж, торгож байсан бол эдүгээ Зууны мэдээ сонины хоёр ч сэтгүүлчийг бичсэн нийтлэлийнх нь төлөө залхаан цээрлүүлэх үйл ажиллагаа явуулаад сууж байх юм. Бүр парламентын гишүүний захиалгаар шүү. Энэ байдлаар хэвлэлийн эрх чөлөөг боомилоод байх аваас иргэний нийгэм байгуулах байтугай ардчиллын эсрэг зогсдог улс орны жагсаалтад л багтана, Магадгүй дэлхийн улс орнууд биднийг анхааралтай ажигласаар суугаа байх шүү.

Нэг их зохион байгуулалттай, худал мэдээлэл тардаггуй, гоёмсог орон болох гээд үг хэлэх эрхийг боож, хардах эрхийг хардах гээд байгаа нь юу гэсэн үг вэ. Эрхэм төрийн түшээдийн үзэл бодлоос зөрсөн, өөрийн эрх ашигтай нь холбогдсон зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад эхлэнгүүт хааж бооно гэдэг хамгийн муйхар, бохир арга. Улстөрчид ийм жишээг давтвал улстөрийнхөө хувьд амьд үхдэл болдог гэдгийг хааяа ч болов санаасай билээ. Бидний, сонгогчдын ачаар хаан, хатан, түшмэдийн суудалд тухалж, дээд эрх мэдлийг атгаж буй улстөрчдийг хянахын тулд хардах эрхтэй байх нь ардчилсан ард түмний жам ёс байдаг юм.

Ерөөс сонгогдсоныхоо маргааш өдрөөс эхлээд л хэвлэл мэдээллийн хяналт дор ордог гэдгээ өнөөгийн парламентын гишүүд умартаад байна. Төр түмэн нүдтэй гэдгийг эндүүгээр ойлгох юм. Хэвлэл мэдээллээр дамжуулан хардаж хянах ард түмний шүхрийн дор улстөрч, эрх дархатнууд багтаж байваас жирийн иргэн Дондог, Батаас илүү эрх эдлээд, гэнэт баяжаад, Швейцарьт хадгаламж нээж чадахгүй, тиим боломж ч үгүй болчихно. Нийгэм-улс төрийн төдийгүй урлаг, соёлын зэрэг олон салбарт голлох үүрэгтэй оролцдог эрхмүүдтэй холбоотой мздээллийг олон түмэн өдөр шөнөгүй нэхэж суудаг. Энэ бол нийгмийн эрэлт хэрэгцээ, бас захиалга нь мэн л дөө. Үүнийг бид, манай сэтгүүлчид мэдээллэхгүй орхичихвол харин ч жинхэнэ хардалт, баримжаагүй цуурхал дэгдэнэ. Нийгмийн оюун санаа бохирдоно. Доод суурь нь мэдээллийн зөрчилтэй, оюун санаа нь тогтворгүй байх аваас дээр хөхрөгч төр нь үүнээс ч заваан, увайгүй байх билээ. Ардчилал, ил тод байдал гээд байгаагийн нэг дэлбээ нь энэ л дээ.

1964 онд АНУ-ын Дээд шүүхээс XX зууныхаа түүхэн хэмээн алдаршсан шийдвэрүүдийн нэгийг гаргав. Үүндээ дээрх санааг багтай хавчуулсан төдийгүй манайд бичсэн нийтлэлийнхээ төлөө гэсгээл амсаад буй сэтгүүлчдийн ужид зовлонг үүрд арилгасан билээ. Өөрөөр хэлбэл, ард түмэн хардаж, түүнийг нь сэтгүүлчид сонин хэвлэлийнхээ буланд сэтгүүл зүйн бүтээл болгож гарган тавих эрхтэй. Үүнийхээ төлөө бусдын дарамт, төрийн шахалт, шүүн таслах үйл ажиллагааны халдлагад өртөх ёсгүй хэмээн хуульчлав. Тэгэхээр хардлагыг арилгах нь тэдний өерийнх нь үүрэг болох нь.

Өнөөдөр манай сэтгүүлчид олны үг ортой гэдгийн үлгэр зохиогчид мэтээр бусдад харагдаж сууна. Яагаад гэвэл, хэвлэн нийтэлсзн мэдээллийнхээ мөрөөр ямарваа нэгэн мөрдөн шалгах, тагнах ажиллагаа явуулах эрхээр хангагдаагүй юм шүү дээ. Сэтгүүлчид нийтэлсэн мэдээллээ нотлох боломж үгүйг бүгд мэднэ. Нотлох ч шаардлагагүй хэмээн америкууд хуульчилсныг саная. Гэтэл манайд бол байдал огт өөр. Бичсэн нийтлэлээ нотол. Баримтаа гаргаад ир. Үгүй бол эрүүгийн хариуцлага хүлээгээд шорондоо ороорой хэмээн шүүх, цагдаагийнхан загнацгаана. Угтаа бол сэтгүүлчид баримтыг олон түмэнд дэлгэн тавих л үүрэгтэй. Ард түмний хардах, хянах эрхэд нь тусалж буй л хэлбэр. Баримтыг нотлох, шалгах нь цагдаа, шүү-хийнхний үүрэг л дээ. Гэтэл тэд бичсэн сэтгүүлчийг нь шалгаад суухаас өөрийг хийхгүй байна.

Итгэж олсон эх сурвалжийг нь заавал хэлүүлэх гэж улайрна. Америкт бол эх сурвалжаа бүү хэл хэмээн шүүхээс нь хамгаалдаг юм байна. Англид хэвлэл мэдээллийнхэнд эрүү үүсгэхдээ Дээд шүүхээсээ зөвшөөрөл авдагбол манайд шууд Эрүүгийн цагдаагийн газарт өгч эрүүдэн шүүнэ. Канадад бол үүнийг эрүүгийн бус иргэний хэрэг гээд хавьтуулах ч үгүй. Тэгэхээр санал байна.

Гүтгэх доромжлох үйлдлээр 1995-2006 оны хооронд эрүү үүсгэгдсэн хэргийн олонхийг дөрөв дэх засаглалынхан маань үүреэн ажээ. Өнгөрсөн он хүртэл 131 хэрэгт бид орооцолджээ, хөөрхий. Иймээс Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйл буюу гүтгэх, доромжлох гэсэн заалтуудыг авч хаяцгаая. Бичсэн нийтлэлийнх нь төлөө сэтгүүлчид эрүү үүегэхээ больё. Хэвлэлийн эрх чөлөө бол сэтгүүлчдийн төдийгүй ардчиллын туг юм. Тиим ээ, бид хардах болно оо. Үүнийг УИХ-ын эрхэм гишүүд анхааралдаа авч нэн даруй шийднэ биз ээ. Бид ардчиллаас ухрах бус давших ёстой билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button