С.М.МИРОНОВ Тавантолгойг Оросын консорциум хамтран эзэмших сонирхолтой байна

Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга С.М.Миронов Монгол телевизийн ММ агентлагийн нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгснөөр айлчлалын хоёр дахь өдөр эхэллээ. Тэрээр олон арван жилийн хөршийн харилцаатай хоёр орны хамтын ажиллагаа шинэ нөхцөлд өргөн утга агуулгаар хөгжиж байгааг онцлон тэмдэглээд уул уурхай, хөрөнгө оруулалт, хил хязгаарын асуудлаар сэтгүүлчийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, ноён С.М.Мироновын энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг идэвхжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал алхам болж байгааг тэмдэглэж. Монгол-Оросын харилцаа бүх чиглэлээр эрчимтэй, өрнүүн хөгжиж ирснийг хэлээд энэ дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлнэ гэв.

С.М.Миронов өнгөрсөн арванхоёрдугаар сард Москвад уулзаж байснаа дурдаад, айлчлалаас хойш хэдхэн сарын дараа дахин уулзаж байгаадаа баяртай байгааг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгчййн ОХУ-Д хийсэн айлчлалын үеэр гаргасан Москвагийн тунхаглал нь хоёр орны харилцааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн гээд бүхий л салбарт гүнзгийрүүлэх чухал баримт бичиг болсныг онцлон дурдлаа.

Тэрээр Монгол Улсад хийж буй айлчлалынхаа явцад УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай хийсэн уулзал-тын талаар танилцуулав. С.М.Миронов Монголын уул уурхай, ашигт малтмалын томоохон орд газрууд тухайлбал, Тавантолгойн ордыг хамтран эзэмшихэд Оросын компаниуд консорциум хэлбэрээр оролцох сонирхолтой байгааг илэрхийлсэн юм. Мөн Асгатын ордод Оросын Полиметалл ком-пани хөрөнгө оруулах хүсэлтэй, Монголын хууль, эрх зүйн хүрээнд харилцан ашигтай, хамтран ажиллах боломжтой хэмээн ярилаа. Монгол-Оросын харилцаа хамтын ажиллагааг хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэх, орос хэлний сургалтад анхаарах, Олон улсын олимпийн хорооны идэвхтэй гишүүн орны хувьд Сочи хотыг өвлийн олимп зохион байгуулах хотоор шалгаруу-лахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүслээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Пу-тиний халуун дотно мэнд-чилгээг уламжлав.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр иргэдийн харилцан зорчих нь нэмэгдэж байгаа энэ үед визгүй зорчдог болох, хилийн шалган нэвтрүүлэх боомтын тоог нэмэгдүүлэх, тухайлбал, Ханх-Мондын хилийн боомтыг өргөжүүлэх талаар саналаа илэрхийллээ.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран ажиллахыг дэмжиж байна. Ерөнхийлөг-чийн ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд Асгатын мөнгөний ордын талаар хэлэлцэх, гарын үсэг зурах асуудал байгаагүй, харин хоёр компанийн яриа хэлэлцээ хийж байсан цаг үе нь тийн таарсан юм. Асгатын ордод ОХУ-ын аль ч компани оролцох нь нээлттэй. Энэ талаархи таны байр суурь тодорхой байгааг ойлголоо. Гэхдээ гэрээ хэлэлцээрийг Монголын хууль, эрх зүйн байдалд нийцүүлэх, хүндэтгэн ажиллах нь зүйтэй гээд дэд бүтэц, газар зүйн онцлогоосоо шалтгаалан Асгатын ордод Оросын компаниуд хөрөнгө оруулан хамтран ажиллах нь зохимжтойг Ерөнхийлөгч хэллээ.

Хүмүүнлэгийн салбарт харилцаагаа өргөжүүлэхэд санал нэг байна гээд Сочи хотыг өвлийн олимпийн шалгаруулалтад дэмжих боломж бий хэмээн Ерөнхийлөгч Н.Энхбаяр байр сууриа илэрхийлэв.

Уулзалтад Асгатын мөнгөний ордыг ашиглах гэрээ байгуулж байсан Оросын Полиметалл группын төлөөлөгч Н.Е.Белых, П.Х.Рустамов нар оролцсон юм. Тэд асуудал эцэслэн шийдэгдээгүй учраас ярилцлага өгөх боломжгүй байгаагаа хэвлэл мэдээллийнхэнд дуулгаж уучлалт хүссэн.

Үдээс хойш С.М.Миронов тэргүүтэй зочид төлөөлөгчид Г.В.Плехановын нэрэмжит ОХУ-ын Эдийн засгийн ухааны Академийн Улаанбаатар дахь салбарын үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн удирдлага эрдэмтэн багш марын төлөөлөгчидтэй уулзаж халуун дотно ярилцлаа.

Дараа нь Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд, 80 тохой Майдар бурханыг үзэж, нийслэлийн зарим газраар явж сонирхсон юм. Өнөөдөр ноён С.М.Миронов дагалдан яваа хүмүүсийн хамт Дундговь аймгийн төв Мандалговь болон говийн үзэсгэлэнт газраар аялна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button