Ч.Улааныг авилгатай тэмцэх газраар шалгуулахыг ан хүслээ

Уг хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд үүнээс малчдыг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төсөвлөсөн 60 тэрбум төгрөгийн зарцуулалтад шалгалт хийх ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооноос томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн УИХ-аас хөрөнгө оруулалтад зориулж баталсан 370 тэрбум төгрөг, түүнтэй холбогдон зарлагдсан тендерийн шалгаруулалт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих саналыг Авлигатай тэмцэх газарт албан ёсоор тавьж шалгуулах тухай хэлэлцэв. Сүүлийн үед хэвлэлийн эрх чөлөөнд бүдүүлгээр халдах нь хэрээс хэтэрсэн гэж тус намынхан үзсэн байна. Тухайлбал, Мобиком компани хэрэглэгчдийнхээ нэрсийг хүчний байгууллагад гаргаж өгсөн хууль бус үйлдлийн тухай эрэн сурвалжилж олсон мэдээллээ нийтэлснийх нь төлөө Нийгмийн толь сониныг, Цайртын орд газартай холбоотой асуудалд УИХ-ын гишүүн Ч.Улаан холбогдсон тухай олон нийтийн дунд илт яригдаж байсан сэдвээр нийтлэл бичсэн Зууны мэдээ сонины сэтгүүлч Б.Цогнэмэх, эрхлэгч Б.Ганболд нарыг хуулийн байгууллагад шилжүүлсэн эрээ цээргүй үйлдлийг буруутгаж таслан зогсоохыг АН-ынхан хүсч, Ч.Улаантай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгаж өгөх тухай ярилцсан аж. Yүнээс гадна, Чингэлтэй дүүрэгт явагдсан нөхөн сонгуулийн будлиан, ялангуяа 200 гаруй иргэний нэрсийн жагсаалтыг хуурамчаар үйлдсэнийг зохих байгууллага шалгаж арга хэмжээ авахыг шаардах юм байна.

Мөн усны хагалбар газар болон ойн бүс нутаг ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг зогсоох тухай холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт санаачлан оруулах зэрэг арга хэмжээнүүдийг дэс дараатайгаар авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button