С.ЖАВХЛАН, Т.БАЯСГАЛАН нарын дуу олон санал авчээ

Тус наадам 20 дахь жилдээ болох гэж байгаа бөгөөд урьд жилүүдэд зөвхөн шилдэг хөгжмийн зохиолчийг тодруулдаг байсан бол энэ жил 12 номинацыг шалгаруулах юм байна. Өнгөрсөн он болоод энэ оны эхний хагас буюу өнөөдрийг хүртэл зохиосон, улмаар олон нийтэд хит болон хүрсэн шилдэг дууг шалгаруулна.Мөн шилдэг хөгжмийн зохиолч, эрэгтэй, эмэгтэй дуучин, дууны үг, клип, хослол дуу, шинэ дуучин, найруулга, хүүхдийн дуу, мэргэжлийн дуу, цомог гэсэн номинац шинээр оржээ.

Морин хуур 2006 наадмын тайзнаа эгшиглэх дуунуудыг мэргэжлийн хүмүүс өчигдөр шилж авчээ. Энэ талаар хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Наадамд оролцох бүтээлүүдийг ямар шалгуураар сонгосон бэ?

-FM радиод тухайн дуунд ард түмнээс ирсэн санал асуулгыг судалсан. Мөн мэргэжлийн хүмүүс үнэлсэн байгаа.

-Ямар дуу илүү үнэлгээ авсан бэ?

-С.Жавхлангийн Хайрын гэгээн бороо, Амьдрал, Т.Баясгалангийн дуулсан Санах тусам, Мөнхийн дэргэд ээж минь, Г.Эрдэнэтунгалагийн Хайрлаарай зэрэг дуу олон санал авсан байна. Гэхдээ ямар дуу шалгарахыг хэлж мэдэхгүй шүү дээ. Энэ жилийн Морин хуур-т нийтийн бүх дуучин оролцоно.

-Хөдөө, орон нутгаас уран бүтээлчид оролцоно гэсэн. Энэ тухайд?

-Ховд, Дорноговь, Эрдэнэт, Баян-Өлгий, Төв зэрэг аймгийн уран бүтээлчид оролцоно.

-Морин хуур-2006 хаана болох вэ?

-Наадам ирэх баасан гаригт Улаанбаатар палас-ын концертын их танхимд болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button