Өвлийн олимпийн эрх авахад дэмжлэг хүслээ

Төлөөлөгчид Улаанбаатар Азийн том хот болохын хувьд 2014 онд Солонгосын Пён Чан хотод өвлийн олимпийг зохион байгуулахад зохих ёсоор дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Пён Чан хотод өвлийн олимпийг зохион байгуулах нь Солонгосын хойгт энх тайвныг бэхжүүлэхэд асар ач холбогдолтой болохыг төлөөлөгчид онцолж байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр Солонгос улс Монгол Улстай дотно харилцаагаа хөгжүүлж Пён Чан хотод өвлийн олимпийг зохион байгуулахыг зохих ёсоор дэмжинэ гэд- гээ илэрхийлэв. Мөн нийс-лэлийн Засаг дарга Солонгост ажиллаж, амьдарч буй 30 мянган хүнд туслалцаа дэмжлэг үзүүлэхийг Солонгосын үндэсний ассамблейн гишүүдээс хүсэв. БНСУ-ын үндэсний ассамблейн гишүүн Шим Жай Ёоп

Өвлийн олимп урьд өмнө голдуу Европ, хойд Америкийн улсуудад болж байсан. Хэрэв 2014 оны өвлийн олимпийг Пён Чан хотод зохион байгуулбал анх удаа Ази тивд өвлийн олимпийг зохион хөгжүүлэх сайхан боломж болно гэж үзэж байна. Тэгээд ч 2014 оны өвлийн олимпод БНАСАУ, БНСУ нэг баг болон оролцох гэж байгаа гэж ярив.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button