Дээдсийн урлагийн гайхамшгийг буриадынхан мэдрyyлнэ

Тус театрын захирал Л.Н.Намсраевагийн хэлснээр, тэд Дуурь, бүжгийн эрдмийн театрынхантай бараг 70 жил найзалж байгаа гэнэ. 1999 онд тус театрынхан Монголын үзэгчдэд уран бүтээлийн дээжээ толилуулснаас хойш найман жил өнгөрчээ. Ромео, Жулета хоёр бүжгэн жүжгийн хувцсыг алдарт их театрын мастерууд урлан өгсөн байна.

Энэ сарын 30-нд тоглох Игорь ван дуурьт Монголын дуучин, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Н.Мөнхзул дуулах юм байна. 24 дуурийн гоцлооч, 40 найрал дуучин, 56 балетчин оролцсон 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирсэн дуу, бүжгийн эрдмийн театрынхан Монголын бяцхан үзэгчдийг ч бас мартсангүй. Бяцхан үзэгчдэд зориулж энэ сарын 26-27-нд В.Богаровын Буратино бүжгэн жүжиг, зургадугаар сарын 1-2-нд Маргад эрдэнэ хот дахь Доротийн адал явдал хөгжимт үлгэрийг сонирхуулна.

Тус театрынхан аялан тоглолтынхоо үеэр Г.А.Андреевын Гэсэр, П.Чайковскийн Хунт нуур, Ж.Вердийн Трубадур зэрэг бүтээлийг Монголын үзэгчдэд сонирхуулах юм. Хэрэв та тэтгэвэрт гарсан бол тэтгэврийн дэвтрээ авчирвал 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тасалбар худалдан авч болох гэнэ. Мөн багш, эмч нар ч гэсэн ажлын газрынхаа үнэмлэхийг авчирч хямдралтай үнээр тасалбар худалдан авах боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button