УИХ-ын гишүүн Р.Раш Улаанбаатар төмөр зам дотоодын хэд хэдэн банкинд өр ширтэй болсон байна

Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Улаанбаатар төмөр замтай холбоотой зарим нэг хуулийн төслийг хэлэлцжээ, Өнөөдрийг хүртэл өрхийн тэргуунгүй гундуухан яваа Улаанбаатар төмөр заын талаар УИХ-ын гишуун Р. Раш-тай ярилцлаа

– Эдийн засгийн байнгын хороогоор хэд хэдэн тулгамдсан асуудлыг ярилцжээ. Уг хурал дээр таны оролцоо ч нэлээд байсан гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хэд хэдэн чухал асуудлуудыг хөндөж ярилцлаа. Үүн дотор дэд бүтэц, тээвэрлэлттэй холбоотой хоёр асуудал, Төмөр замын тээврийн тухай хууль болон Төмөр замын тээвэрлэлтийн тухай хууль гэсэн багц хуулийн төслийг Г.Батхүү, Ц.Цэнгэл, Ц.Дамиран гэх мэт бидний хэд хэдэн гишүүн санаачилсан юм. Нөгөөдөх нь Далайг ашиглах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байлаа. Монгол улс өөрийн далбаатай онгоцыг гадаад далайд хөвүүлж эхэлснээс хойш орлого ашгийн хувьд Чамлахаар чанга атга гэсэн байдалтай байна. Тиймээс ярилцаж, хэлэлцэх нь зүйтэй гэсэн үндсэн дээр ярилцлаа. Энэ асуудалд дотоодынхоо Хөвсгөл далайн талаар олигтой юм ярьж чадахгүй байж хаа байгаа Номхон далай, Атлантын далайн талаар шулганәж суух нь зүйтэй юм уу гэж хандсан гишүүд ч мэр сэр байсан. Хэлэлцүүлгиин явцад нэг тийшээ болж шийдэгдэх биз ээ.

Мөн эрдэс баялгийн нөөцийг 2015 он хүртэл хөгжүүлэх тухай УИХ-ын тог-тоолын төсөл орж ирсэн. Үүн дээр манай намын бүлэг нухацтай ярилцаж, уг тогтоолын төсөлд түүхий зүйл олон байна гэж үзсэн. Тиймээс энэ бүлгийн хурлын танилцуулгаа байнгын хороон дээр ярьж, ойлгуулсан. Ер нь Засгийн газар үүн дээр ач холбогдол өгч, нухаж ажиллах ёстой болж таарлаа. Гишүүд ч гэсэн түүнийг ор тас орхичихгүй байх аа. Хоёрдугаарт аж үйлдвэр технологийн парк байгуулах талаар хуралдаан дээр яригдсан. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд уг асуудал байсан ч энә удаа хойшлуулах нь зүйтэй юм аа гэж АН-ын зөвлөл болон МАХН-ын бүлэг санал нэгдлээ. Эдийн засгийн байнгын xopoo энэ мэтчилэн асуудлыг хэлэлцсэн.

-Та Төмөр замын хуулинд өөрчлөлт оруулах талаархи асуудлыг өргөн барьсан гэсэн. Яг ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?

-Тийм ээ. Одоогоор Төмөр замын аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж байгаа. Энэ хууль 1996 онд анх батлагдсанаар арав гаруй жилийн нүүрийг үзэж байна. Нэрнээс нь ч аваад үзсэн аюулгүй байдалд тохируулсан хууль юм. Тэр иь ч буруу болоогүй, Харин ч аюулгүй байдал хангагдсанаар Төмөр замын үйл ажиллагаа хэвийн явәгдана гэсэн үг л дээ. Хэрвээ тэр нь зөрчигдвөл олигтой юм болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Нөгөөх нь Төмөр замын тээвэрлэлтийн тухай хууль юм. Энэ хоёр хууль хоёулаа багц хууль л даа. Хоёр дахь нь 1997 оны Засгийн газрын тогтоолоор батлагдсан Улаанбаатар Төмөр замын ачаа тээш тээвэрлэх үндсэн дүрэм байгаа юм. Дүрмээр зохицуулагддаг өнөөдрийн эрх зүйт худапдааны үед зарим хууль хяналтын байгууллагууд заавал хуулиар шийддэг болсон учраас тээвэрлэлтийн тухайд Засгийн газрын тогтоолын ганц хоёр заалт арай балчирдаж, мөн төмөр замын тээвэрлэгчийн эрх ашигт маргаан үүсэж, хохирол амсах тохиолдлууд нэлээн гардаг болжээ. Гэхдээ Төмөр замын тээвэрлэлтийн багц дүрэм гэж бас цаана нь гарна л даа. Уг зохицуулалтын хуулинд нэгд нэгэнгүйгээр орсон учраас хуулийн салшгүй нэг хэсэг болж үйлчилгээ үзүүлж байгаа юм. Энэ хуулийн гол зүйл нь хувийн өмчийг ашиглах, тэрнийг ажил үйлчилгээнд ямар нэгэн хаалт боолтгүй болгох явдал Өөрөөр хэлбэл хувийн нэг ачааны вагонтой хүн байлаа гэхэд түүний аюулгүй байдлыг бий болгон, ачаат хуваарийн нөхцлийг хангаж байвал татгалзаад байх явдалгүй гэсэн үг.

Үүнээс гадна Орос, Монголын төмөрзамчдын хооронд байгуулсан 1949 оны гэрээг шинэчлэх тухай асуудлыг бидний хэдэн хүмүүс хөндсөн. Энэ гэрээ анх байгуулагдахдаа хугацаагүйгээр хийгдэж байсан. Гэрээний хувьд ч үнэхээр сайн хийгдсэн. Орос, Монгол хөршүүд хэзээнээсээ л элэг, бөөрөөрөө нийлж, сайхан нөхөрлөсөөр ирсэн. Гэвч тэр үе социализмын дараахь үе байсан болохоор өнөөгийн нөхцөлд гэрээний зарим нэг зүйл нь таарч, тохирохгүй байгаа юм. Тэгэхээр юу ч гэсэн хууль эрх зүйн орчин хуучирсныг нь гайгүй болгочих юмсан гэж нэн тэргүүнд бодож явна даа.

-Сүүлийн нэг жил Төмөр замын вант улс гэх энэ байгуулгын хувьд барцад ихтэй байлаа. Өнөөдрийг хүртэл дарга, цэрэг ч угуй гундуухан байгаа тус байгууллагад таны зүгээс бодож яваа санаа, оноо байна уу?

-Надаас шалтгаалах юу байх вэ. Гол нь УИХ болоод Засгийн газрын зүгээс шалт-гаалах олон асуудлууд бий болчихоод байна. Засгийн газраастомилогдсон ажлын хэсэг 1949 оны гэрээг шинэчлэх тал дээр намайг тоож, үүх түүхийг судлах, ярилцах асуудал гэрвал надад татгалзах юм алга. Ер нь бол Засгийн газар төмөр замаа сайн дэмжих хэрэгтэй. Одоо л танэгтай байгаа дээр нь дөмөгхөн дэмжлэг үзүүлэхгүй бол нэгэнт сүйрчихсэн газрыгэргэж босгоход өнөөдрийн байд-лаас ч илүү хөрөнгө мөнгө зарцуулагдана. Ялангуяа замын асуудал хүндхэн байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтыг боломжийнхоо хэрээр хийх хэрэгтэй байна. Хүмүүс төмөр замыг хүнд механизм учраас хэр барагтаа эвдэрч хэмхэрдэггүй мэтээр ойлгодог. Мэдээж төмөр зам гэхээр бат бөх төмөр, металиар хийгдсэн вагонууд санаанд нь буудаг байх. Гэвч яг үнэн хэрэгтээ төмөр дээр төмөр явж байгаа болохоор асар их моралийн элэгдэлд ордог. Төмөр зам дээр, төмөр дугуй байнга харшиж явж байна шүү дээ.

Мөн би олон жил тус байгууллагатай сэтгэл нэгдэн ажилласны хувьд Улаанбаатар төмөр замд УИХ-ын үүрэг оролцоог нэмэгдүүлэх юмсан гэж боддог. Тийм ч учраас одоогийн байгаа вокзалыг орон нутгийнх болгож, хажууханд нь гадаадын зорчигчдод зориулсан гэрэл чимэг бүхий шинэ вокзалыг байгуулах тал дээр анхаарал тавьж байгаа. Өнгөрсөн оны сүүлээр үүн дээр тендер зарлаж, дорвитой алхам хийчих санаатай хөдпөх гэтэл яаман дээрээ будлиантаад байх шиг байна. Угнь тендерийн асуудал яаралтай шийдэгдэж, зураг төсөл нь гарчихвал уг асуудлыг улсын төсөвт суулгамаар байна.

-Та төмөр замд ихээхэн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна гэх юм. Уг нь төмөр зам хэмээх байгууллага өөрийн гэсэн бие даасан стастустай, мөнгө төгрөгтэй газар юм биш үү?

-Тэр нь ч тийм байсан. Нэгэнт энэ асуудал тун удахгүй ил болох учраас нууж хаагаад байх зүйл алга. Яагаад гэвэл өнөөдөр Улаанбаатар төмөр зам дотоодын хэд хэдэн банкуудад өр ширтэй болсон байна лээ. Миний бодлоор өр шир нь гайгүй л баймаар юм. Магадгүй сүүлийн үед транзит ачааны орлого багасч, түүнээс улбаалан орлого нь жигдрэхгүй байгаа учраас өр ширтэй болсон юм байлгүй.

Өмнө нь намайг байх үед төмөр зам нэг л удаа дотоодын банкнаас зээл авч байсан. Тэр үед зургаан сарын хугацаатайгаар Даш-7 гэдэг зүтгүүр машинаа та-виад, хоёр сарын хугацаанд барагдуулж байсән юм даг. Харин надаас хойш хэд хэдэн банкуудад өртэй болсон, тэр өрөө ч дарж дийлэхгүй бай-гаа гэж байна лээ. Тэгэхээр удахгүй ОХУ-аас найман хувийн хүүтэй зээл авсан ч дотоодынхоо банкны өрөнд өгөөд дуусах байх. Дараа нь Оросоос зээлсэн мөнгөнөөс нь хэдэн төгрөг улдэхийг хэлж мэдэхгүй байна. Өргүй

бол баян, өвчингүй бол жаргал гэдэг манай ардын сайхан уг байдаг шүү дээ. Гэхдээ өнөө цагт банк санхүүгийн салбарт өр зээлтэй байх нь энгийн асуудал болчихсон юм биш үү.

-Өрхийн тэргүүнгүй айл өөдтэй байхгүй нь мэдээж. Талийгаач Магдейгаэс хойш бараг жил гаруйн хугацаанд Улаанбаатар төмөр замыг өөд нь татчих эзэнгуй байлаа. Даргын асуудал хэзээ яригдах вэ?

-Орос ч байна уу, Монгол ч байна уу тус газар нэгдүгээр хүнээ алдлаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэдний хувьд хүндхэн байсан нь мэдээж. Тэгэхээр өнөөдрийг хүртэл төмөр зам Магдейн үүрэг гүйцэтгэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өчигдөр болсон байнгын хорооны хурал дээр Цэнгэл сайд Оросын талтай долдугаар сард болох графикт хуралдаанаар төмөр замын даргын асуудлыг ярилцана гэж хэлж байсан. Магадгүй ээлжит бус хуралдаан болохоор хурлыг наашлуулж, ирэх зургадугаар сард даргын асуудлыг хөндөх байх. Гэхдээ Оросын тал намайг мордсоноос хойш гурав, гурван жилээр удирдлагаа авч явна гэдгийг хатуу шаардах болсон гэсэн. Талийгаач үндсэндээ хоёр жил шахуу ажилласан болохоор үлдсэн нэг жилдээ өөрийнхөө хүнээр томилгоо хийнэ гээд байгаа юм билээ. Миний хувьд үндсэндээ тус байгууллагын даргаар 13 жил ажилласан шуү дээ. Харин надаас өмнө Оросын иргэн 40 жил Улаанбаатар төмөр замын даргаар ажиллаж байсан. Анх намайг намын төв хороонд ажиллаж байхад буюу1991 онд Улаанбаатар төмөр замын орлогч даргаар тавьсан. Тэр үед Оросын талын нэгдүгээр дарга болох А.И. Долби на-дад Мөнгө болон боловсон хүчний томилгооны ажлыг чи мэдэж хий. Учир нь би тун удахгүй нутаг буцах тул яваандаа энэ байгууллагыг чи удирдах болно гэж билээ. Тэр цагаас хойш олон ч жил өнгөрсөн байна. Ер нь ирэх саруудаас төмөр замын даргын асуудал нэг мөр болох байх.

-Тэгэхээр талийгаач Магдейгаас хойш хэд хэдэн ноцтой аваар гарсан. Ер нь ч энэ бүгдийг харахад тус байгууллага сахилга батаар муудсан гэж тэнд харагдахгүй байна уу?

-Тийм ээ. Мэдээж иймэрхүү зүйл ажиглагдсан. Талийгаачийн дараа зүтгүүр машинтай гурван ч хүн амиа алдаж, олон тооны хөрөнгө мөнгөний хохирлыг амссан. Эвдэрсэн зүтгүурийн машин одоо л жаахан засвар авсан гэж сонссон. Тэгэхээр энэ байдал төмөр замын сахилга бат тааруу байгааг харуулж байна. Би ч өөрөө төмөр замын тоегонд амьдардаг хүн учраас янз бүрийн мэдээллээр тасардаггүй л дээ. Замчид хааяа өөрийн байгууллагадаа болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн талаар хэлдэг. Хүмүус хэрэг болгож хэлсэн зүйлийг сонсолгүй, утсаа таслалтай иь биш. Тиймээс ч би холбогдох удирдлагуудад уг асуудлыг хэлж орхидог. Намайг тэгж хэллээ гээд тээршаадаггүй болов уу. Гэхдээ би ажлаа өгчихсөн хэрнээ эргэж чичлээд байж болохгүй шүү дээ. Жил болгоны намар, хавар төмөр замын уйл ажиллагааг шалгаж, ажлын комисс томилогддог. Харин энэ хавар Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгуудад хийгдсэн үзлэгээр үйл ажиллагаа нь сайжирсан гэсэн дугнэлт гарсан байна лээ. Чихэнд чимэгтэй тэр мэдээг сонсоод баярлаж л суулаа. Харин урагшаа хийгдсэн ажлын дүгнэлт ямар гарсныг мэдээгүй байна.

-Таны хувьд Улаанбаатар төмөр замд элэг нэгтэй байх нь мэдээж. Харин тус газрын ажилчдын цалинг нэмэх, байрыг хувьчлах асуудал хэр нааштай явагдаж байна вэ?

-Төмөр замчид хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс. Хүйтэн, халуунд эцэж цуцалгүй, хүнд механизмтай ажилладаг тэдний хөлс өндөр байх шаардлагатай. Тэгэхгүй бол хэн ч ажиллахгүй шүү дээ. Миний хувьд цалин хөсгийг нь нэмэгдүүлэх тал дээр санал нэг байгаа. Харин байр хувьчлалын тухайд хот болон төв суурин газруудын байрыг хувьчилсан. Гэхдээ бүх ажилчдад байр хүрэлцэхгуй байгаа нь ойлгомжтой. Тэд маань хөөрхий энд тэнд хашаа хороо хатгаад амьдардаг шиг байна лээ. Ер нь төмөр замчдыг барилгажуулах ажлыг авч халэлцэх хэрэгтэй болсон. Мөнхөдөө, орон нутгийн точик, зөрлөгүүдийн байрыг хувьчлаагүй. Төмөр замын зам дагуух байр болохоор хувьчилж болохгүй байна. Чемоданаа бариад сургуулиа төгсөөд ирсэн хүүхдүудэд амьдрах газар хэрэгтэйгээс эхлээд зөрлөг, точикуудын байрыг хувьчилж болохгүй шалтгаанууд их байна.

(Өглөөний сонин 97/162)

С.БЭЛЭГМАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button