Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр Оюутолгой-гоос хальж, Цагаан суварга, Тавантолгой руу шилжлээ
бөгөөд энэ гурван төсөл Ашигт малтмалын тухай хуулийн хоёр өөр заалтыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм-
Монголын Засгийн газрын Айвенхоу майнз-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг ойрын хоёр, гурван өдрийн дотор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцooлэх аж. Ингэхдээ Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу боловсруулсан манай Засгийн газраас Айвенхоу мgйнз-ын талд барьж буй хувьцаа эзэмшигчийн гэрээний хамт оруулахаар болжээ. Ийнхүү тодорхой бус шалтгаанаар үл ойлгогдох нөхцөл байдлыг бий болгож удтал хүлээлгэсэн Оюутолгой-г эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулалтын гэрээний эх хувь олны өмнө ил тод болох цаг ойртож буй аж. Тэгээд ч үүний баталгаа болох Бид энэ зундаа багтаж Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах боломжтой гэсэн үгийг Айвенхоу майнз компа-нийн ерөнхийлөгч Жон Макен өнгөрсөн долоо хоногт хэлснийг интернетээр цацсан байна билээ. Мән хоёр талаас байгуулсан ажлын хэсгийн Монголын талын төлөөлөгчид ч гэрээг ойрын хугацаанд батлах боломжтой гэж үзэж буй нь тодорхой байгаа.
Тэгвэл дээрх мэдээлэлтэй уял-дуулж хүргэх нэгэн шинэ мэдээ нь Цагаансуварга болон Таван-толгой-г эдийн засгийн эргэлтэд оруулах Хөрөнгө оруулалтын гэрээний анхны төслийг боловсруулах ажлын хэсгийг хоёр талаас байгуулж, хэлэлцээрийг эхлүүлж буй тухай мэдээ юм. Түүнчлэн ажлын хэсэгт Монголын төрийг төлөөлж орох баг нь Айвенхоу майнз-тай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний анхны хувилбарыг боловсруулсан мэргэжилтнүүд бөгөөд тэдний дадлага туршлагыг улс дахин ашиглах хэрэгтэй гэж үзсэн бололтой.
Гэхдээ Оюутолгой-той байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Цагаансуварга болон ТавантолгоЙ-г эргэлтэд оруулах гэрээтэй адилтгаж болохгүй бөгөөд энэ гурван төсөл Ашигт малтмалын тухай хуулийн хоёр өөр заалтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Тухайлбал, Айвенхоу майнз-тэй Улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг зэмшигчийн тухайд ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар заалтыг баримтлаж гэрээг боловсруулсан.
Харин Цагаан суварга болон Тавантолгой-н тухайд дээрх хуулийн Улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хувь хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно буюу 5.4 дүгээр заалтыг гол чиг шугам болгох юм. Ийнхүү хоёр талаас байгуулсан гурван ажлын хэсэг хэлэлцээрийн ширээний ард сууж, өөр өөрийнхөө эрх ашгийг нэгтгэж болох тэрхүү хувилбарын эрэлд гарчээ. Ингэхдээ Оюутолгой-н гэрээг Айвенхоу майнз болон Рио Тинто-гоос томилсон ажлын хэсэгтэй байгуулах бол Цагаан суварга-ын гэрээг Монголын алт буюу МАК компанитай, Таван-толгой-н гэрээг Энержи ресурс консерциумтай хэлэлцэх ёстой. Иймд ашиглалтын лицензийг нь эзэмшиж буй хөрөнгө оруулагчаа хэлэлцээрийн ширээний ард суулгаад байгаа Цагаан суварга болон Тавантолгой-н ордын талаар бяцхан танилцуулгыг хүргэхэд гэмгүй болов уу.
Дорноговь аймгийн Мандах сумын нутаг оршдог зэс-молби-дений Цагаан суваргын ордыг анхлан 1964 онд илрүүлж, улмаар 1981 онд Цагаан суваргын районы зэс-молбидений ордын кондицийн техник эдийн засгийн үндэслэл, 1984 онд туе ордын техник эдийн засгийн үндэслэлийг тус бүр боловсруулсан байдаг. Түүнчлэн манай Засгийн газар Швед, Фин-ланд, Австрали зэрэг оронд хамтран ашиглах саналыг тавьж байж. Харин 2005 оноос Монгол алт буюу МАК компани ашиглалтынх нь лицензийг эзэмшиж байгаа гэнэ.
Харин Өмнөговь аймгийн төв болох Даланзадгадаас зүүн тийш 100 км-ын зайнд оршдог Тавантолгой-н орд газрын тухайд анхны геологийнх нь судалгааг 1940 онд хийсэн байдаг бөгөөд Баруун өмнөд хэсэг, Бор толгойн хэсэг, Зүүн хэсэг, Ухаа худагийн хэсэг, Цанхын хэсэг гэсэн таван хэсгээс бүрддэг. Тус ордын ашиглалтынх нь лицензийг эзэмшдэг Энержи ресурс хэмээх үндэсний компаниудын нийлж байгуулсан консерциумын бүрэлдэхүунд ордог Тэнгэрийн цаг компанийг удирддаг Ерөнхийлөгч асан П.Очирбат саяхан Тавантолгой өнгөрсөн, одоо, ирээдүй номыг хэвлэлтэд гаргаж, улмаар нэгэн ярилцлагадаа Монгол консерциум бол нэг л хувийн хэвшлийн консерциум. Энэ байгууллага Монголын Засгийн газартайгаа нийлээд нэг л монгол төлөөлөл болох хэрэгтэй. Ер нь энэ ажлыг зохион байгуулахдаа нэг Монгол, нэг Орос, Хятадаас нэг, Австрали ч юм уу, нэг Япон төлөөлөгч байвал зугээр юм шиг. Түүнээс бус Монголын бүх компани ганц, ганц сая төгрөг барьчихаад Бид хөрөнгө оруулна гэвэл бүтэхгүй гэсэн байна билээ. Энэ үг Энержи ресурс-ын Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх үеэр баримтлах гол үзэл баримтлал байж болох бөгөөд саяхнаас тус консерциумыг Монголын төрд 50 хувиа бэлэглэх сонирхолгүй байгаа тухай мэдээлэл гарах болсон.
Гэхдээ Сангийн сайд болон Үйлдвэр, худалдааны сайдын тушаал баталдаг Монголын төрийг төлөөлж хэлэлцээрт орж буй әжлын хэсэг Айвенхоу майнз-тай хийж байгаа хэлэлцээрийнхээ чансааг бууруулахгүй гэж найдах хэрэгтэй болов уу. Мэдээж Тавантолгой-д хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд буй гадны томоохон компаниуд Энержи ресурс болон Монголын Засгийн газар хоёрын алиных нь хувьцаанаас хувь хүртэх вэ гэдэг л гол асуулт нь болон үлдэх нь ээ. Учир нь, Тавантолгой-н нүурсний ордоор дамжуулж стратегийн түншлэлийг бий болгох зорил-гыг зөвхөн хөрөнгө оруулагчдын хувьд ч биш дэлхийн хүчирхэг гүрнүүдийн төр засгийн өндөрлөгүүд өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр удаа дараа илэрхийлж байсан юм.
(Ардын эрх 97/629)
Г.ОТГОНЖАРГАЛ