Хүн төрөлхтөн хэзээ сөнөх вэ?
төрлөхтөн ойрын хугацаанд сөнөж үгүй болох дараахи таамгууд байна
– Дайн дажин, Цөмийн зэвсгийн юмуу Биологийн дайн.
– Генеткийн эмгэг, вирус, антибиоткийг эсэргүүцэгч бактериас үүсэж болох тахал
– Хэт их хүнтэй болсоноос өлсөглөн нэрвэх
– Цаг агаарын дулаарал, бохирдолтоос болж аюултай цаг агаарын өөрчлөлт
– Амьсгалах атмосферт өөрчлөлт орох, эсвэл Озоны давхрагаа алдах
– Асар хүчтэй галт уул дэлбэрэх
– Мөстөлт буй болж дэлхий цасан бөмбөг болох
– Дэлхийн туйлын татах хүчинд өөрчлөлт бий болсоноор нарны цацраг туянаас биднийг хамгаалдаг дэлхийн татах хүчний хамгаалалт устаж гадуур яваа хэн бүхэн цацраг идэвхт туяанд өртөнө.
Урт хугацааны дараа болох
-1,4 сая жилийн дараа Глейс 710 хэмээх улаан одой од манай дэлхийд 1,1 гэрлийн жилийн зайд ойртож ирсэнээр татах хүч үзүүлж Оортын үүлэнд нөлөөлж болзошгүй.
– 3 тэрбум жилийн дараа манай Сүүн зам галактик, өөрийн томоохон хөрш болон Андромед (адаг чуулган) галактиктай зөрөлдөнө гэж үздэг. Энэ үед мөргөлдөж болзошгүй юм.
– 5 тэрбум жилийн дараа манай Нар аварга улаан од болон хувирч Дэлхийг өөртөө сорох хүртлээ томорно. Ингэхээсээ өмнө дэлхий дээр хүн байж болошгүй их цацраг туяа дэлхий рүү ирэх болно.
– Мөн бүүр ирээдүйд ертөнцийн томролтоос хамааран хүйтрэх гэх мэт..
– Зарим судлаач хүн төрлөхтөн ямар нэгэн байдлаар өөр биетүүдээр өөрчлөгдөнө гэдэг бол зарим нь технологи хөгжиж роботууд биднийг устгана гэсэн таамаг гаргасан.
-Хүн төрлөхтөн байгалийн жамаар хөгжснөөр хэдэн сая жилийн дараа нэг эсвэл хэд хэдэн өөр төрөл болж хувьсах
– Мөн эр хүний бие дахь эсийн тоо(бэлгийн?) багасаж буй талаар гаргасан судалгаа
– Солир дэлхий руу ирж мөргөлдсөнөөс динозаврууд устсантай ижил зүйл болох
– Хар нүх дэлхийг өөртөө сорох
– Цэрэг зэвсгээр илүү харийнхан бидний устгах – энэ нь шинжлэх ухааны үлгэр домог гэж болохоор боловч зарим судлаачид энэ нь болох боломжтой гэхдээ тийм ч их боломж байхгүй гэж үздэг.
– Нарны илчлэг гэнэт нэмэгдэн дэлхийг халаах, эсвэл нарны гэрлийг тоос замд нь хааснаар хөлдөх (тоос нь Куйперийн бүслүүрт гарсан өөрчлөлтөөс хамаарч нааш ирэх магадлалтай).
Хэдийгээр бид том тэсрэлтээс манай ертөнц үүссэн гэж үздэг ч магадгүй бидний буй энэ зай зүгээр л нэг аварга зүйлийн бяцхан хэсэг байгаад устах ёстой бол тэр жамаараа устана.
Зарим зүйлсийн тодруулга
Гамма цацрагт тэсрэлт Судлаачид 500 гэрлийн жилийн доторхи зайнаас үүссэн гамма цацрагт тэсрэлт дэлхийд хэр нөлөөлөхийг судлаад энэ нь хүн төрлөхтөн шууд устгах боломж байхгүй байвч дэлхийн агаар мандалд нөлөөлж Озоны давхарагийн устгаж томоохон мөхөл авчрана гэжээ.
Глейс 710 Глейс бол дэлхийгээс 63 гэрлийн жилийн зайд буй улаан одой од юм. Судалгаагаар энэ нь дэлхийн зүг чиглэж 1,4 сая жилийн дараа 1,1 гэрлийн жилийн зайд ирнэ гэж гаргажээ. Глейс 710-ийн жин массийг харахад энэ биет манай нарны системд татах хүчний хүчтэй нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Ялангуяа манай нарны аймгийн захаар байдаг Оортын үүлэнд нөлөө үзүүлж нарны системийн дотор тал руу сүүлт оддын бороо оруулах хүчтэй ажээ. Ингэснээр манай дэлхийд солир унах боломж ихэсэх юм.
/bm/