МАРКО ПОЛОГИЙН аварга сувд ямар үнэ хyрэх вэ

Энэ аялал нийтдээ 17 жил үргэлжилсэн гэдэг. Энэ хугацаанд Марко Поло хааны дипломат элч болж, сонин сайхан яриагаараа Хубилай хааныг баясгадаг байв. Хубилай хаан аялагч Марко Полог асар том сувд эрдэнээр хөхиүлэн шагнасан нь өнөөдрийн өдрүүдэд Дубай хотноо дуудлага худалдаанд тавигдаад байна.

Энэ чулуу нь асар их түүхэн үнэ цэнийг агуулж байгаа юм. Ердийн чулуунаас хэмжээгээрээ хэтэрхий том үнэт чулуунууд нь бэлэг дурсгалын, гоёл чимэглэлийн хувиар зүүж гоёход тохиромжгүй байдаг. Arco Үalley хэмээх нэр авсан энэ сувд цэнхэрээс авахуулаад ягаан хүртэл янз бүрийн өнгийн туяатай бөгөөд толгой эргэм үнээр дуудлага худалдаанд тавигджээ. Анхны үнийг найман сая доллараар тогтоосон бөгөөд оролцогчид үнийг дээш нь шидэх нь ойлгомжтой.

Түүний 7.9 см-ийн хэмжээ төдийгүй, гайхалтай түүх, гарал үүсэл нь ийм өндөр үнэ хүргэжээ. Хэмжээгээрээ дэлхийд хоёрт орох энэ сувд сүүлийн 100 жилд Австрийн Arco Үalley хэмээх сурвалжит гэр бүлд харьяалагдаж байсан тул энэ нэрийг авчээ. 575 карат жинтэй энэхүү үнэт чулуу 800 жилийн настай хэмээн Дубайн дуудлага худалдааны захирал Пол Флетчертэй хамтран худалдааг зохион байгуулж байгаа эрдэнэсийн наймаачин Халед аль-Сайег хэллээ. Тэрхүү сувдны гойд тансагт биширсэн Халед Та энэ чулууг харах юм бол таныг ер бусын сэтгэгдэл эзэмдэх шиг болно. Түүний гоо сайхан, 800 жилийн турш агуу хүмүүсийн гараар дамжсан зэрэг нь ийм сэтгэгдэл төрүүлнэ хэмээн догдлонгуй ярьж байна. Дэлхийн хамгийн том сувд эрдэнэ болох Аллах 24 см урт бөгөөд түүнийг хадгалахын тулд Колорадогийн банкинд тусгай авдар хийсэн юм.

Аrco Үalley сувд нь үнэхээр Монголын агуу хүчирхэг хаан, Марко Пологийн найз Хубилайд харьяалагдаж байжээ. Өөрийнх нь мэдэхгүй ертөнц, тэр тусмаа Венецийн тухай сонирхолтой юм ярьж өгдөг байсан Марко Полод талархсан Хубилай хаан энэ сувдыг түүнд бэлэглэсэн гэдэг. Тиймээс Марко Поло Хубилай хааны итгэлт найз, хайртай хүн нь байсан бололтой.

Марко Пологийн дараа эл сувд олон эзний гараар дамжжээ. Түүнийг дахин боловсруулж, гурван ч удаа өрөмджээ. Эхлээд язгууртан ноёдын титмийг чимэх гэж, дараа нь Хятадын ёслолын үеэр өмсдөг даашинзийг гоёх гэж, эцэст нь Персийн хааны титмийг чимэглэхийн тулд цоолсон аж. Гэвч иймэрхүү хэмжээний үнэт чулууг тэр янзаар нь хүмүүст харуулж гайхуулахаар өөр аргагүй юм байна гэдгийг ойлгосон ноёд түшмэл эл сувдыг оролдож, янз бүрээр зовоолгүйгээр хадгалсаар өнөөг хүрчээ.

Тиймээс сувдыг хамгийн сүүлд худалдан авсан баян гэр бүл төмөр авдрандаа найдвартай хадгалсаар ирсэн байна. Гэтэл эзэмшигчид нь зүүж, эдлэж болдоггүй энэ чулууг дуудлага худалдаагаар худалдъя гэж шийдсэн байна. 800 жилийн түүх өгүүлэх эл сувдны үнэ шууд л тэнгэрт гарчээ.

Гэвч Арабын Нэгдсэн Эмирт улсын Ерөнхийлөгчийн ач хүү автомашины ослоор нас барсан тул дуудлага худалдааг түр хойшлуулжээ. Дуудлага худалдаа хойшилсноор хүмүүсийн сонирхлыг улам дэвэргэж, хүлээлтийг улам халуун болгож байна хэмээн Дубайн дуудлага худалдааны захирал Флетчер хэллээ. Түүний ярьж буйгаар Хятад, Япон, Америк, Англиас ирэх худалдан авагчид хоорондоо дайн зарлахад бэлэн байгаа аж.

Хубилай хаанаас Италийн домогт аялагч Марко Полод бэлэглэсэн сувд найман сая доллараас дуудагдан, хэн ямар үнээр цохиж авахыг харах л үлдлээ.

STAMPA

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button