Бирмийн шидтэй хайч

Эдгээр гэмт хэрэгтнүүд нь хайчийг халаас суйлагч сүмбэн хуруу шиг л сурмаг ашигладаг бололтой. Нэгэн эмэгтэй ажлаасаа гарч, гэр рүүгээ явж байхад хэдэн нөхөд үсийг нь яах ийхийн зуургүй хайчлаад аваад явчихсан тухай сонинд бичсэн байна. Араар нь сүр сархийгээд л өнгөрсөн, гэртээ очоод үзтэл үсийг нь хайчлаад авчихсан байсныг мэдсэн гэнэ. Бас нэг эмэгтэйг гудамжинд юм худалдан авч байх хооронд нь хулгайч нар үсийг нь туучихжээ. Яг л Япон, Солонгост гаж донтнууд гудамжаар явж буй охид, хүүхнүүдийн өмдийг гэнэт шувталж өгзгийг нь гаргадагтай адил юм шиг.

Гэвч Бирмид таашаал авах бус, харин худалдан борлуулах гэж үсийг нь хулгайлдаг байна. Өөрөөр хэлбэл, үс нь үнэт бараа болон хувирчээ. Зарим охид, бүсгүйчүүд үсээ худалдахын тул урт ургуулдаг байна. Yүнийг нь гоо сайхны салоны хүмүүс худалдан авч, үс уртасгах, хиймэл үс хийх зэрэгт ашигладаг аж. Мөн Хятад руу экспортлох болсон нь үсний хулгайчдыг өөгшүүлэх болжээ. Ялангуяа Рангун хотын ядуу дүүргүүдэд үс худалдан авах бизнес цэцэглэн хөгжиж байгааг ВВС-ийн сурвалжлагч нүдээрээ харсан байна. Бирм бүсгүйчүүд үсээ урт ургуулах дуртай бөгөөд үсний хулгайч нарын ажиллагаа идэвхэжвэл хүүхнүүд гэзгээ нуух, эсвэл богино үстэй болохоос өөр аргагүй болж байгаа аж.

ВВС

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button