Нохой таван хүүхдийг аврав
Есөн настай терьер таван хүүхэдтэй тоглож байтал хоёр питбуль нохой гэнэт гарч ирэн хүүхдүүд руу дайрчээ. Жорж хуцаж, хоёр нохой руу дайрч хүүхдүүдийг хамгаалсан. Гэвч том биетэй хоёр питбуль Жоржийг дайрч хазаж эхэлжээ. Хүүхдүүд энэ хооронд зугтаж аврагдсан хэмээн гэрчүүд ярьжээ. Питбулиуд зоригтой хавыг юу ч үгүй хазаж гэмтээсэн тул түүнийг устгахаас өөр аргагүй болжээ. Питбуль нохдын эзэд ч нохдоо цагдаа нарт өгч устгуулсан байна. Тэд өмнө нь бас хүүхэд рүү дайрч байсан ажээ.