Даваа гаригт Цагдаагийн ерөнхий газрыг зорих хэрэггүй

Ингэснээр аливаа ажил, үйлчилгээ, тэр дундаа иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний цаг хомс болсон ч, нөгөө талаасаа иргэдийн ар гэр, ахуй амьдралдаа зарцуулах, амрах цагийг нь уртасгаж өгсөн сайн талтай. Гэтэл манай зарим албан хаагчид дээрх хоёр өдөр хангалтгүй байдаг бололтой.

Yүнээсээ болж тэд иргэдэд, бас төрд үйлчлэх цагаасаа хумсалсаар. Ийм байгууллагын нэг нь Цагдаагийн ерөнхий газар. Тус байгууллагын албан хаагчдын цайны цаг өдөр 12.30 цагаас эхлээд 14.30 хүртэл буюу бүхэл бүтэн хоёр цаг үргэлжилдэг.

За тэгээд тус газарт очиж, ямар нэгэн ажил хөөцөлдөх, бүтээх гэсэн хүн байвал даваа гаригт тийшээ зүглээд хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Учир нь ЦЕГ-ынхан энэ өдөр өглөө 09.00 цагаас эхлээд 12.30 хүртэл хуралддаг. Залгуулаад цайны цаг нь эхэлнэ. Тэгээд үдээс хойш 14.30 цагаас нааш ажил нь эхлэхгүй. Арайхийн ажил нь эхэллээ гэхэд хоёр цаг болоод орой тарах цаг нь болчихно.

Энэ мэт үдээс өмнө, үдээс хойш гэсэн хоёрхон цагтайгаас болж, хичнээн хүний ажлыг нурааж, хэдий хэмжээний ажил цалгардуулдаг бол гэж эрхэм төрийн албатууд маань ер нь бодож байсан болов уу. Зөвхөн энэ ч биш Дотоод ажилтай гэсэн бичиг хаалган дээрээ наагаад, бүтэн өдөр ажилладаггүй албан байгууллагууд цөөнгүй бий. Хөдөө орон нутгаас шилжин ирж байгаа иргэдийн хувьд хотын хүн болохын тулд багагүй хүнд суртлыг туулж, тэвчих шаардлага гарна.

Нийслэлийн иргэний бүртгэл мэдээллийн төвийн үүдийг сахиж өдөржин зогссоны эцэст ажлаа бүтээж чадахгүй буцах нь энүүхэнд. Энэ мэтээр хүнд суртал, хойрго үйлчилгээнд идэгдсэн төрийн байгууллагууд өнөөдөр нийслэлд олон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button