Хятадын хоёр үйлдвэрийг хаалаа

Гэвч энэ захирамж амьдрал дээр төдийлөн хэрэгжихгүй байгаа бололтой. Тухайлбал, ГИХАЭА, НМХГ-тай хамтран өнгөрсөн сард гадаадын хөрөнгө оруулалттай гэх компаниудад шалгалт хийсэн байна. Энэ үеэр Ши-Фа, Сү-Кэ нэртэй хоёр ч төмрийн үйлдвэр дур мэдэн ажиллаж байжээ. Уг нь НМХГ-аас дээрх компаниудыг шалгаад Ши-Фа төмрийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож лацадсан байсан аж. Гэвч үйлдвэрийн эзэд дур мэдэн лацыг хөдөлгөж үйл ажиллагаа явуулж байжээ. Иймд ГИХАЭА болон НМХГ-аас дээрх үйлдвэрүүдийг нэн даруй хаан албадан нүүлгэх арга хэмжээ авч эхлээд байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button