Нотариатын тойргийг шинэчлэн тогтоох тушаал гаргав

Уг тушаал гарснаар иргэдэд үзүүлэх эрх зүйн үйлчилгээг өргөтгөх, орон нутгийг мэргэжлийн нотариатчаар бэхжүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.

Дээрх тушаалд нийслэл, аймаг тус бүрийг нотариатын нэг тойрогт тооцохоор заажээ. Түүнчилэн аймаг, орон нутагт 9400 хүнд нэг нотариатч оногдож байсан бол одоо 7400 хүнд нэг ноогдохоор тооцож, тоог нь нэмсэн байна. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 168 нотариатч байсныг 295 болгон нэмэгдүүлжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button