Зартай залилагчийн хэргийг прокурорт шилжүүлэв
Тухайлбал, Ж.Ганбаатар нь бусдын эзэмшлийн хоёр давхар найман өрөө орон сууцыг ХЗХ-нд барьцаалж 20 мянган ам.доллар залилсан, мөн найз нөхдөө хуурч мэхлэн нийт 15 хүний байрны гэрчилгээг ХЗХ болон банкинд барьцаалж 210 сая төгрөгийг хувьдаа завшсан ноцтой хэргийг УМБГ-аас шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Нийслэлийн прокуророос залилагч Ж.Ганбаатарт Эрүүгийн хуулийн 148-ийн 3-т яллах дүгнэлт үйлдсэн байна. Хохирогчдын дийлэнх нь гадаадад ажиллаж, амьдарч байсан хүмүүс байсан нь цагдаагийнхны анхаарлыг татсан аж. Ж.Ганбаатарт залилуулсан, орон байраа алдсан иргэд байвал УМБГ-т хандахыг хүсч байна.