Нийслэл, дүүргийн прокурорууд хангалттай дүн авчээ

Саяхан Улсын Ерөнхий Прокурорын газраас Нийслэл, дүүргийн прокурорын газрын ажлыг сүүлийн гурван жилийн байдлаар нь иж бүрнээр шалгажээ. Улсын хэмжээнд гарч байгаа нийт гэмт хэрэг, зөрчлийн 50 гаруй хувь нь нийслэл, дүүргийн хэмжээнд гардаг бөгөөд онц ноцтой, хохирол ихтэй гэмт хэрэг дийлэнх нь байдаг тул прокуроруудын ажлын ачаалал их байдаг.

Уг шалгалтад нийслэл, дүүргийн 120 гаруй прокурорын ажлыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгчээ.

Нийслэл, дүүргийн прокурорын газрууд сүүлийн гурван жилд хийсэн ажил, чанарын үзүүлэлт болон прокурорын хяналтын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд зохиосон ажлаараа уг шалгалтаар хангалттай гэсэн үнэлгээ авчээ.

Шалгалтыг дүнг үндэслэн Улсын Ерөнхий Прокурорын газраас прокуроруудыг сэлгүүлэн томилж ажиллуулах, оны эцсээр ажил, мэргэжлийн аттестатчилал явуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button