УИХ Эрүүгийн хуульд гар хүрч эхэллээ

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны жагсаалтад дээрх хуулийн төсөл багтсан байв. Харин АН-ын зөвлөлийн гишүүд хуулийн төслийн талаар ярилцаж санал бодлоо нэгтгээгүй гэдэг шалтгаанаар завсарлага авсан. Тэгэхээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногоос Хууль зүйн байнгын хороо ярина гэсэн үг. Yүнээс өмнө Эрүүгийн хуульд 2002 онд нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль бүрэн төгс бус, амьдралд нийцэхгүй олон заалттай байгааг мэргэжилтнүүд, жирийн иргэд ч шүүмжилдэг. Нийслэлд мянга гаруй төгрөгийн хохирол учруулсан хүн улсын төсвийн олон сая төгрөгөөр гараа угаасан хүнтэй адил ял эдэлдэг гээд л ялын бодлогын талаар өөлье гэвэл хэлэх зүйл олон. Сэтгүүлчид бид ч бичсэн нийтлэлийнхээ төлөө Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг нь олон улсын жишигт ховорхон, өөрчлөх ёстой заалтын нэг болоод буй. Сэтгүүлчдийг Эрүүгийн биш иргэний хуулиар хариуцлага хүлээлгэдэг болох нь зүйтэй тухай ярьсаар удлаа. Тэгэхээр нийгэмд хүлээлт үүсгэсэн засах ёстой Эрүүгийн хуулийн олон заалтуудад УИХ удахгүй гар хүрэх нь ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button