Гэмтэж бэртсэн ч Гэмтэл-д битгий хандаарай

Аав, ээж,амраг, садан ойр дотны чинь хэн нэгэнд золгүй явдал тохиолдож гараа гэмтээж, хөлөө хугалчихаад Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү хар эрчээрээ харайлгаж байгаа юм биш биз. Хэрэв тийм бол уншиж буй сониноо орхиод урьдчилан сануулж, урдуур нь орж зогсоогоорой! Утсаар сануулж мэдэгд. Монголдоо цор ганц Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн магадлан итгэмжлэл хүчингүй болсон. Мартуузай, цаадуулдаа сануул. Хал, гap, тархи , нуруу ер нь юуг нь ч бай хүйтэн мэсээр зүсч хагалгаа хийх гэж буй бол та түүний амийг авар, өвчиндөө шаналсан тэр хүн чинь бие эрхтнээрээ төдийгүй өөрөөрөө дэнчин тавьж байна. Хууль, эрх зүйн хүрээнд хариуцлага хүлээх чадваргүй болсон энэ эмнэлэгт хандаж эрүүл мэндээрээ аз турших гээгүй л бол Ачтан өөр юу ч байдаг юм буух эзэн буцах хаягтай бусад хувийн эмнэлэгт ханд. Учир нь Гэмтэл, согог судлалын үндэсний төв яг өнөөдрийн байдлаар магадлан итгэмжлэлгүй хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа болж таарч байна.

Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн захирлын 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 57 тоот тушаалаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн магадлан итгэмжлэл хүчингүй болгожээ. Сонин хэвлэлээр бур зарлачихсан байна лээ. Муу ёрлон байж тайл-барлахад, хэрэв та болон таны ойр дотны хэн нэгэн тус эмнэлгээр үйлчлүүллээ гэж бодъё. Унтах нойр, идэх хоолоо умартан өдөр шөнөгүй өвдсөн, зовсон, осолдсон, унасан хүмүүсийг үзэж шаардлагатай бол хагалгаа хийдэг ачтанууд маань хариуцлага алдаж хугарсан хөлийг чинь буруу гипсдэж, үзлэг хийхдээ үүргэлж алдаа гаргалаа гэхэд түүнийх нь төлөө тэдэнтэй хариуцлага тооцох боломжгүй болсон гэсэн үг.

Тэгэхээр хууль эрх зүйн мэдлэггүй, хувийн эмнэлэгт хандаагүй бид магадлан итгэмжлэлийг нь хүчингүй болгосон, хуулийн хариуцлага хүлээх чадваргүй эмнэлэгт хандснаараа амь насаа алдаж, үгүйдээ өрөөл татанхай болсон бол хохь нь байна. Одоо яая гэх вэ. Эрх чөлөөтэй иргэн таны сонголт юм хойно. Энэ бүхний бурууг Эрүүл мэндийн яам, эсвэл төрд үүрүүлж, хохирлыг барагдуул гэж эрх чөлөө, шударга

ёсны төлөө тэмцэгч иргэдийн хөдөлгөөнийнхнийг бахируулж, Төрийн ордонг гороолуулаад ч нэмэргүй. Бархирсных нь хариуд баталсан хууль, гаргасан тогтоолоо эргэн баллуурдаж хариуцлага алдсан эмчтэй эсвэл эмнэлэгтэй хатуу тооцоо бодлоо гэхэд амиа алдсаныг амь оруулахгүй, эрсэдсэн эрүүл мэндийг эдгээж чадахгүй. Энэ талаар Гэмтэл, судлалынхантай ярихад магадлан итгэмжлэлийнх нь

хугацаа дуусч байгаа учраас Эрүүл мэндийн хөгжлийн төвд хандаж эмнэлэгт тавигдах шаардлагыг хангасан эсэхээ хянуулсан гэв. Мэргэжлийн хяналтынханд ч шалгуулсан аж. Харин өнөөг хүртэл магадлан итгэмжлэл буюу тусгай зөвшөөрлийг нь сунгаагүй. Гэхдээ сунгаж байгаа гэх. Харин магадлан итгэмжлэлийг сунгадаг газар нь маргааш эсвэл өнөөдөр сунгах нь тодор-хойгүй. Мэргэжилтнүүдийнх нь ярьж буйгаар бол магадлан итгэмжлэлийг нь сунгасан гэнэ. Тэгсэн хэрнээ төвийн өдөр тутмын хэвлэлээр магадлан итгэмжлэл нь хүчингүй болсон эмнэлэг, эрүүл мэндийн төвийг анхааруулсан жагсаалтдаа энэ байгууллагыг оруулан гаргасныг бодоход магадлан итгэмжлэлийг дахин олгоогүй байгаа гэмээр. Ганцхан тоо дурдахад уржигдар л гэхэд тус төвд бэртэж, гэмтэж, унаж, осолдсон 159 хүн ханджээ. Тэдний 14 нь хүнд гэмтсэн, хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байсан аж. Ганцхан өдөрт шүү. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 25-наас өнөөдрийг хүртэл хэдэн хүн бэртэж гэмтэн ирснийг бүү мэд. Энэ бүх хүмүүс хариуцлага хүлээхгүй хүмүүсээр хүнд хөнгөн хагалгаа хийлгэж амь нас, эрүүл мэндээрэй дэнчин тавьсан гэж хэлж болно. Аргаа барсан тэнэг ч, азтай юм аа, та. Ажлаа сайн мэддэг буянтай эмч нарын ачаар эдгэрсэн гэж найдъя. Аюул, осол хэлж ирдэггүй хойно хэнд ч гай таарч болно. Тэр үед эмчилнэ, эдгээнэ гэж энэ эмнэлэгт хандах уу, хорвоод амьдрах хоногийн тоо гүйцэж дээ гэсэн бодолд дарагдан эргэж харж уйлж, эмчийг харж инээсээр энэ биеэ тушаах уу. Эсвэл эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг, итгэж болох эмнэлгийн жагсаалтаа гаргаад өгөөч дээ.

(Ардын эрх 97/629)

л.төгс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button