Өмнөд Солонгос Монгол улсад нүүрсний болоод ашигт малтмалын төсөл хэрэгжүүлэхийг зорьж байна

Өмнөд Солонгосын Улсанд явагдаж байгаа Ашигт малтмалын хамтын ажиллагааны хоёр талт хэлэлцээрийн үеэр тус улсын Засгийн Газрын төлөөлөгчид Өмнөд Солонгосын эрчим хүчний компаниуд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км зайд орших Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаа тухай мэдэгдсэн байна. Монгол улсын Энержи Ресорсиз компанийн 100%-ийн эзэмшлийн энэхүү орд нь таван тэрбум тонн сайн чанарын битумын нүүрсний нөөцтэй юм. Өнөөдрийн байдлаар энэ ордоос жилд нэг сая тонн нүүрсийг Хятад руу нийлүүлдэг.

Таван толгойн ордыг болоод ойролцоо талбайг бүрэн хүчин чадлаар ашиглахада 14,2 тэрбум ам доллар шаардлагатай байгаа гэж Монголын тал ярьжээ.

Монгол улсын хэрэгжүүлж байгаа стратегийн ач холбогдолтой ордуудад дээр Солонгосын талыг оролцуулах талаарх хүсэлтийг Өмнөд Солонгосын Худалдаа, Үйлдвэрлэл, Эрчим Хүчний Яамны төлөөлөгчид Монголын талд мөн тавьсан байна. Стратегийн ач холбогдолтой 17 ордууд Монгол улсын ДНБ-ий 5-тай тэнцэх нөөцтэй, үүний дотор уран, зэсийн ордууд багтаж бөгөөд эдгээр нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд нэн чухал юм.

Монголын тал Кориа Ресорсиз, Кориа Электрик Пауэр корпораци зэрэг Өмнөд Солонгосын компани, пүүсүүдийг оролцуулахад талархах болно гээд Монгол улсын төмөр зам болоод авто зам барихад туслах хүсэлт тавьжээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Сөүлд айлчлах үеэр хоёр тал энэ сардаа багтааж нүүрсний уурхайн төслийн талаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна гэж Худалдаа, Үйлдвэрийн Яамны сайд хэлсэн байна. Харилцан ойлголцлын санамж бичигт хоёр талын хамтарсан хайгуулын баг 6-р сард Таван толгой болоод ураны ордуудад зочилж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцана гэжээ.

Эх сурвалж http//english.yonhapnews.co.kr/Engnews/20070511/650000000020070511060048E9.html

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button