Баяр наармын ажиллагаанд 404 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ

Анхны хуралдаанаар нэлээд олон зүйл хэлэлцсэн байна. Энэ жилийн баяр наадмын үйл ажиллагаанд зориулж, урьдчилсан байдлаар 404 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс 10 сая төгрөгийг нь сур харвааны талбайг тохижуулахад зарцуулах аж. Тэрчлэн Цэнгэлдэх хүрээлэнд 80 сая төгрөгөөр гурван сүүдрэвч барихаар хэлэлцсэн байна. Мөн Хүй долоон худагт 800 хүний суудалтай сүүдрэвч барих, санал ч гарсан гэнэ. Айсуй баяр наадмаар хурдан морины уралдаанд эрлийз адууг уралдуулахыг хориглохоор болсон байна. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд зөвхөн монгол угшлын адууг уралдуулах аж. Харин Уяачдын баяраар эрлийз адуугаа уралдуулна уу байна уу, хамаагүй гэж шийдсэн бололтой. Баяр наадмын комиссоос гарсан дээрх шийдвэрүүдийн талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэнэ.

(Ардын эрх 97/629)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button