Хавдар судлалынхан өчигдөр ямар ч хагалгаа хийсэнгүй

Үүний учир нь тус төвд хэрэглээний халуун, хүйтэн ус тасарсанд байгаа гэнэ. Тэр байтугай ариун цэврийн өрөөний болон бохирын ус ч байхгүй өнжжээ. Ус таслах болсон тухайгаа Ус, суваг ашиглалтын газрынхан урьдчилан огт мэдэгдээгүй хэрнээ харин өнөөдөр /өчигдөр/ утсаар мэдэгдсэн гэж тус төвийн ажилтан ярьж байсан. Харин аз болж яаралтай хагалгаа хийх өвчтөн өчигдөр ирээгүй байна. Эмнэлгийн ажилтнууд гаднаас зөөврийн ус авчран өвчтөнүүдийнхээ хоол, цайг бэлтгэсэн аж. Ус, суваг ашиглалтын газрын холбогдох газраас чухам хэзээ ус ирэх тухай бас мэдэгдсэнгүй. Дугаар шилжих мөчид буюу 20 цагийн үед тус төвд хүйтэн ус бага зэрэг ирж байна гэсэн мэдээлэл ирсэн юм.

(Ардын эрх 97/629)

С.БАДАРЧ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button