Ж.Мөнхбат аварга Үйлдвэр худалдааны яамнаас салахаа больжээ

Их аварга Асашёорюүгийн эцэг улсын заан Д.Долгорсүрэн бизнес эрхэлж, хууль бусаар хил давуулах гэж яваад цагдаа нарт баригдан бөөн асуудал үүсгэж байсан. Тэгвэл Хакүхогийн аав дархан аварга Ж.Мөнхбат уул уурхайн салбарыг нэлээд сонирхож буй гэнэ. Сүүлийн үед тэрээр Үйлдвэр, худалдааны яамнаас салахаа больсон сурагтай. Тэр ч бүү хэл дэд сайд Я.Содбаатартай уулзаж, уул уурхайн салбарын талаар багагүй зөвлөгөө авсан аж. Үүнийг сонссон яамны зарим ажилтнууд Хүүгийнхээ цуглуулсан хэдийг уурхайн салбарт зориулах нь гэцгээж байгаа юм. Уул уурхайн салбараас овоохон юм цохьчихож болно гэсэн бодол дээр дооргүй төрөөд буй энэ үед Ж.Мөнхбат аваргын энэ санааг буруутгах аргагүй мэт. Ж.Мөнхбат аваргыг ийнхүу тус яамаар эргэлдэх болсны шалтгааныг япон худтай нь холбох хүн ч байна. Хүүгийнх нь худ болох япон бизнесмен аваргатай хамтарч ажиллаж байгаа бололтой.

(Ардын эрх 97/629)

Г.СОНДОР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button