Ногоон өнгийг бид бүтээж чадна …уриалга гаргалаа

Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлж, нийт шинээр төрж буй хүүхдийн 80 орчим хувь нь экологийн тэнцвэргүй байдал болон агаарын бохирдлоос үүдэн ямар нэгэн эмгэгтэй төрж байна.

Нийт хүн амын тал хувь нь амьдардаг нийслэл хотын агаарын бохирдол цаашид энэ чигээр үргэлжилвэл 40 жилийн дараа гэхэд эрүүл хүн үгүй болох тооцоо судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргаад байна. Улаанбаатар хотын гудамжыг чимдэг улиас мод нь жилийн 12 сарын ердөө л 3 сар нь дулаан байдаг манай орны нөхцөлд тохиромжгүй болох нь сүүлийн жилүүдэд улам бүр тодорхой харагдаж байна. Улаанбаатар хотод хамгийн их дутагдаж буй зүйл бол ногоон өнгө болон түүгээр дамжин гардаг хүчил төрөгч гэдгийг иргэн бүр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү иргэдийн хүсэл сонирхолыг зохион байгуулалтанд оруулж чиглүүлэх үйл ажиллагаа юу юунаас илүү үгүйлэгдэж байна.

Амьдарч буй орчиноо өөрчилөн ногоон байгууламжийг олноор бий болгох нь нийслэл хотын иргэдийн үүрэг байх ёстой бөгөөд, ингэснээр эрүүл ирээдүй, эрүүл орчинг бий болгож чадах юм. Иргэний Зориг Нам болон УИХ дахь Ногоон бүлэг-ээс Улаанбаатар хотыг Ногоонбаатар болгох хөдөлгөөнийг өрнүүлэхээр болсон бөгөөд мөнх ногоон гацуур модоор нийслэл хотоо болон өөрсдийн амьдардаг орчноо ногооруулах боломжоор иргэн бүрийг хангах ажилыг эхлүүлж байна.

Мөнх ногоон гацуур мод ургаснаар жилийн дөрвөн улиралд ногоон өнгөөрөө нийслэлийг маань чимэж, жилийн дөрвөн улирал хүчил төрөгч ялгаруулан хүүхэд багачуудын дунд түгээмэл буй амьсгалын замын өвчнийг 50 хүртэл хувиар бууруулж, нийслэл хотын агаарын бохирдолын хэмжээг бууруулахад үнэтэй хувь нэмрээ өгөх нь дамжиггүй юм.

Улаанбаатарын иргэн бүр 100 төгрөг хандивлахад л Улаанбаатар маань Ногоонбаатар болох боломж бүрдэх бөгөөд нийслэлийн иргэн та нийслэл хотыг ногооруулах үйл ажллагаанд оролцохыг хүсвэл Голомт банк дахь 1102946097 тоот дансанд хандаж сэтгэлийнхээ хандивыг өргөнө үү. Таны хандивлсан 100 төгрөг бүр таны болон таны үр хүүхдийн ирээдүйд зориулагдах болно.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button