П.Очирбат, Н.Багабанди нар Ардын баатар болно

Жил хүрэхгүй хугацаанд 100 гаруй хүнд харамгүй цацсан энэ шагналын талаар үл ойшоож, доромж үг чулуудсан нэгнээс үнэн голоосоо баярлан талархагсад олон байдаг бололтой. Хүн гэдэг сэтгэлийн, өчүүхэн амьтан учраас сайхан үгээр дутаж явсан, сонсохыг чадалгүй энэ хорвоог орхисон заримд нь энэхүү шагнал ёстой нүдээ олсон хэрэг байсан юм. Гавьяат жүжигчин, том шагнал гэдэгтээ гол нь биш, сэтгэлийн их дэм, урам зориг хайрлаж байдагтаа магадгүй энэ шагналын утга учир оршиж байгаа байх. Ийнхүү олон хүнийг сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн Авьяастнуудын холбоо МУ-ын ардын баатар хэмээх цолыг хэнд өгөхөө хэдийнэ шийдээд байгаа ажээ. Энэ удаад Ардын баатар-аар хээгүй П.Очирбат, хийгүй Н.Багабанди нарын ерөнхийлөгчид, Кёкүшюзан Д.Батбаяр, жудоч Х.Эрдэнэт-Од нарын гавьяатууд тодрох гэнэ. Ерөнхийлөгчийн албыг нэр төртэй хашсан эрхмүүд болоод сумогийн ертөнцөд цахиур хагалж яваа Монгол сумочдын анхны алтан хараацай Д.Батбаяр, жудогийн тамирчин Х.Эрдэнэт-Од нарыг тэд зүгээр нэг сонгоогүй бөгөөд ард түмэн тэднийг Баатар болгохыг хүссэн нь энэ. Тэд 5-р сарын дундуур Баатар-ын одонгоороо энгэрээ гоёх юм байна.
Хийморь